Монголд үйлдвэрлэв: Монгол хэлний программ

“Оюу толгой” ХХК (цаашид Компани гэх болно), Худалдан авалтын газрын нэг зорилт нь Монгол Улсын дотоодын худалдан авалт, Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд оршдог билээ. Энэхүү ОСИХ нь зөвхөн Монголд үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс нээн илрүүлэх зорилготой юм. Боломжит туршлагатай компаниудыг “Монгол хэлний программ” нийлүүлэх сонгон шалгаруулалтад “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

"Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм

Ажлын цар хүрээ, шаардлага:

Оролцох сонирхол илэрхийлэх байгууллага дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

  • Доорх үйлдэлтэй Монгол хэлний программ нийлүүлэх
    • Монгол хэл дээр бичгийн дүрмийн алдаа олох,
    • Монгол хэлээр яриаг бичиг болгон буулгаж авах,
    • Монгол хэл дээрх бичиг баримтыг Англи хэл рүү орчуулах
  • Программ нь Microsoft office (Word, Excel, PowerPoint, Teams г.м.)-тэй уялддаг байх

Шаардлагатай бичиг баримтууд:

Туршлагатай, сонирхсон байгууллага нь “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай, ба доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга, зураг
  • Санал болгох бүтээгдэхүүний танилцуулга, зураг (Үнэ өртөг байх шаардлагагүй)
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Компанийн тухай ерөнхий мэдээлэл:
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч
  • Үйлдвэрлэл явуулж буй зураг эсвэл бичлэг

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 08 сарын 27-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

ОСИХ-д амжилттай оролцсон байгууллагууд болон зах зээлийн судалгаагаар олдсон байгууллагууд дунд дараагийн шатны сонгон шалгаруулалт явагдана. Сонгогдсон байгууллагатай 3 жилийн гэрээ байгуулах, энэхүү гэрээнд худалдан авалтын тоо заахгүй харин хэрэгцээ үүсэх болгонд захиалгын хуудас гарган худалдан авах төлөвлөгөөтэй байна.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР