Метал хийцийн зураг төсөл, инженерийн тооцоолол, үйлдвэрлэлийн ажил хийх үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Далд уурхайн барилгажилтын хүрээнд хийгдэх метал хийцийн зураг төсөл, инженерийн тооцоолол, үйлдвэрлэлийн ажил хийх үйлчилгээ” ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

Уг ажлыг гүйцэтгэхээр сонгогдсон ханган нийлүүлэгч (нар) нь “Оюу толгой” компаний далд уурхайн барилгажилтын ажилд шаардагдах, доор дурдагдсан төмөр хийцийн зураг төсөл, инженерийн тооцоолол, түүний гагнуур болон үйлдвэрлэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

  • 90 тонийн даацтай ачаа буулгах хүрээ, бүтэц болон 90 тонын хүдэр буулгах хоолойн бүрхүүл/лаазны зураг төсөл боловсруулах, инженерийн тооцоолол хийх, үйлдвэрлэх. Хавсралтаар оруулсан зургууд нь ерөнхий ойлголт өгөх зорилгоор оруулсан өөр даацын зураг болно.

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*;
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*;
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*;
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*;
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*;
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*;
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд:

  • Өргөх хэрэгсэл/өргөлтийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, зураг төслийг гаргах тусгай зөвшөөрөл;
  • Төмөр хийцийн элементийн, бүтцийн тооцоолол;
  • Инженерийн тооцоолол хийж баталгаажуулах эрх бүрий инженертэй байх;
  • Өргөх тоног төхөөрөмж үйлдвэрлэх чадвартай байх;
  • Ажлыг гүйцэтгэхэд бэлэн тоноглогдсон цех, байгууламжтай байх ;
  • Ижил төсөөтэй ажлын гүйцэтгэлийн жишээ, түүний инженерийн тооцоолол, зураг төсөл болон зураг;

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 07-р сарын 8-ны 12:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР