Олон нийтэй харилцах зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

"Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Ажлын цар хүрээ:

Үйлчилгээ үзүүлэгч нь “Оюу толгой” компанийн хэвлэл мэдээлэл, бүтээлч үйлчилгээ, контент агуулгын үйл ажиллагаанд доор дурьдсан ажлын цар хүрээ бүхий үйлчилгээг ханган нийлүүлэх ба ажлын цар хүрээ үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

Олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээний хамрах цар хүрээ:

  • Үйлчилгээний цар хүрээ:
    • Төслийн удирдлага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бүтээлч агентлагуудын хоорондын харилцаа, удирдлага
    • Цахим болон уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн медиа төлөвлөлт, гүйцэтгэл
    • Харилцагч хариуцсан менежер, үйлчилгээ
    • Хэвлэл мэдээллийн цацалт, зар сурталчилгаа байршуулалт
    • Бүтээлч үйлчилгээ
      • Шинэ санаа, консепт боловсруулах
      • Контент хөгжүүлэх
      • Зураг авалт
      • Судалгаа, туршилт (контент, мессэж, агуулга)
    • Хэрэгцээнээс хамаарах зөвлөгөө
    • Нийгмийн нөлөөлөгч, блог хөтлөгч нартай хамтрах
  • Шаардагдах боловсон хүчин
    • Сургагдсан туршлагатай, мэргэшсэн баг, ажиллах хүчин, удирдлагын баг
    • Туслан гүйцэтгэгчдийн жагсаалт (хэрэв байгаа бол)

Дээрхи шаардлагыг хангах туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Ажлын цар хүрээнд шаардлагатай бусад нэмэлт бичиг баримтууд

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг Англи хэл дээр бэлтгэн цахим хэлбэрээр “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” -ийн НЭР болон ДУГААР бүхий гарчигтайгаар “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 07-р сарын 30-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх цахим уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд suppliersessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй хувиарийг бүртгүүлсэн оролцогчдод suppliersessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Улаанбаатар

2021 оны 07-р сарын 26

2021 оны 07-р сарын 23

suppliersessions@ot.mn

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР