Оюу толгой-н дулааны станцын 29МВт-н ус халаах зуухны их засварын үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) тусгай зөвшөөрөлтэй, туршлагатай компаниудыг “Оюу толгой уурхайн Дулааны станцын 29МВт зуухны их засварын үйлчилгээ үзүүлэх ” тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

  • Дулааны станцын 29МВт зуухны их засварын ажлыг гүйцэтгэх ур чадвар, туршлагатай ажиллах хүчийг ханган нийлүүлж, их засварыг хийж гүйцэтгэнэ. Их засварын ажилд дараах үндсэн ажлууд орох ба үүгээр хязгаарлагдахгүй:
    • 4-р зуухны солих хэсгүүдийг буулгаж шинээр хийх.
    • Зуухны галын хотлын экран хоолойг бүрэн солих.
    • Усны экономайзерыг бүрэн солих
    • Агаар халаагчийг бүрэн солих
    • Галд тэсвэртэй шавар өрлөг, дулаалга хийх
    • Сольсон усны хоолойнуудыг химийн бодисоор угаах
  • Бараа материал үйлдвэрлэгчийн техникийн туслалцаа үзүүлэх багтай хамтран ажиллах, шаардлагатай бол техникийн шийдэл гаргах
  • Шаардлага гарвал тусгай багаж, төхөөрөмж нийлүүлэх
  • Компанийн төслийн баг болон бараа материал үйлдвэрлэгчийн техникийн экспертүүдтэй хамтран их засварын ажлын менежментийг хариуцан хийх
  • Ажлыг бүрэн хүлээлгэн өгөх хүртэл чанарын баталгаажуулалт, удирдлагыг хариуцах

Ус халаах зуухны ерөнхий мэдээлэл

Тоног төхөөрөмжийн нэр

29МВт-н Ус халаах зуух

Зуухны техникийн үзүүлэлтүүд

  • Зуухны төрөл: Эргэлдэх буцлах давхаргатай ус халаах зуух
  • Хүчин чадал –29МВт/цаг;Ус эргүүлэх хүчин чадал-415,7 м3
  • Гарах усны температур-+130°С; Гарах усны даралт-2,0 МПа
  • Орох усны температур - +70°С
  • Агаар халаагчаас гарах агаарын температур-+125°С / 150°С
  • Гарах утааны хийн темпаратур-+147°С
  • Зуухны ашигт үйлийн коэффициент-87,2%

Зуухны үндсэн хэмжээс

Зуухны өргөн: Зүүн ба баруун багана хоорондын тэнхлэгийн зай – 4,650мм; Өргөний хэмжээ хамгийн ихдээ (шат тавцан орсон) - 9,200мм

Зуухны урт: Зуухны нүүрний ба арын багана хоорондын тэнхлэгийн зай– 12,000мм; Уртын хэмжээ хамгийн ихдээ (шат тавцан ороод) – 16,200мм;

Барабаны тэнхлэг хүртэл өндөр – 26,704мм

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, ашиг сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд нь сүүлийн хувилбараар “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэндээ энэ талаар дурдана уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Дулааны станцын ус халаах зуухны их засварын ажил үйлчилгээ хийхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл
  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга, харилцагч байгууллагаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 1)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 04-р сарын 08-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР