Өрмийн дээж агуулах, хадгалах хайрцаг нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Өрмийн дээж агуулах, хадгалах хайрцаг нийлүүлэх тухай” ханган нийлүүлэх тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Оюу Толгойн Геологийн хэлтсүүдийн гадаргуугийн болон гүний өрөмдлөгийн үйл ажиллагаанд шаардлагатай өрмийн чөмгөн дээж агуулах хадгалах хайрцаг нийлүүлэх

Нийлүүлэгчид дараах зүйлсийг нийлүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Өрмийн дээж хадгалах хайрцаг
    • Гараар зөөвөрлөх үед хайрцаг нь эргономикийн сайншийдэлтэй байх,
    • Полипропиленээс (PP, хэт ягаан туяанаас хамгаалсан) эсвэл өөр хувилбараар хийсэн,
    • Ил задгай талбайд Цельсийн-40~+40 хоорондох температурт,10-аас дээшжил хадгалах эдэлгээтэй байх,
    • Хайрцаг тус бүр нь 50 кг хүртэл даацтай, дээр дээр нь давхарлан хураахад 1-2 тонн ачааг даах чадвартай,
    • Нэг дээжийн хайрцгийн хэмжээ ойролцоогоор 1000мм урт, 390мм өргөн, 68мм өндөр, диаметр нь H, P, N, B үндсэн стандартын дагуу байна,
    • Жилд ойролцоогоор 10,000 ~ 40,000 ш хэрэглээтэй
    • Төрөл:
      • H төрлийн 1 дээжийн хайрцаг 3.2-3.6m HQ чөмгөн дээж агуулна,
      • P төрлийн 1 дээжийн хайрцаг 2.4-2.8m PQ чөмгөн дээж агуулна,
      • N төрлийн 1 дээжийн хайрцаг 3.8-4.2m NQ чөмгөн дээж агуулна,
      • B төрлийн 1 дээжийн хайрцаг 4.4-5.2m BQ чөмгөн дээж агуулна,
  • Дагалдах хэрэгсэлүүд
    • Дээж хайрцгийн таг болон тагны түгжигч
    • Тухайн төрлийн хайрцагт тохирох шоо / тэмдэглэгч
    • Дээжийн хайрцгийн холбогч резин
    • Тэмдэглэгээний хөнгөн цагаан ялтас / пайз

Дараах шаардлага хангасан тохиолдолд давуу тал гэж үзнэ:

  • Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэлийн хүчин чадалтай байх
  • Монгол улсад импортоор оруулж ирж байсан нотолгоо бүхий туршлагатай байх
  • Монгол улсад үйлдвэрлэх хэрэгжихүйц бизнес хөгжлийн төлөвлөгөөтэй байх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Компанийн тухай ерөнхий мэдээлэл:
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу” толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Санал болгох бүтээгдэхүүний мэдээлэл, (брошур, техникийн үзүүлэлт, тодорхойлолт, чанарын гэрчилгээ, баталгаат хугацаа, үйлдвэрлэгчийн мэдээлэл)
  • Санал болгож буй бүтээгдэхүүний албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээ.
  • Ажлын цар хүрээтэй холбоотой туршлага, харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 04-р сарын 9-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР