Худалдан авалт

Олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ” ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].

Ажлын цар хүрээ:

Ханган нийлүүлэгч нь хилийн чанадаас Улаанбаатар, “Оюу толгой” уурхайн чиглэлд доор дурьдсан ажлын хамрах цар хүрээ бүхий олон улсын тээвэр зуучийн үйлчилгээг ханган нийлүүлэх ба ажлын цар хүрээ үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Олон улсын тээвэр зуучийн үйлчилгээний хамрах цар хүрээ:
    • Агаарын тээвэр- Ачааг байгаа улсаас агаараар тээвэрлэн заасан газарт хүргэх
    • Газрын тээвэр- Ачааг байгаа улсаас газраар тээвэрлэн заасан газарт хүргэх
    • Далайн тээвэр - Ачааг байгаа улсаас далайгаар тээвэрлэн заасан газарт хүргэх
    • Төмөр замын тээвэр - Ачааг байгаа улсаас төмөр замаар тээвэрлэн заасан газарт хүргэх
    • Экспортийн тээвэр - Ачааг Монгол улсаас экспортлон хилийн чанад дах заасан газарт хүргэх
    • Химийн болон аюултай ачааны тээвэр - Ачааг байгаа улсаас тээвэрлэн заасан газарт хүргэх
    • Овор их болон хэт хүнд ачааны тээвэр - Ачааг байгаа улсаас тээвэрлэн заасан газарт хүргэх
  • Дээрх ажлын хамрах хүрээ нь дараах үйлчилгээнүүдийг мөн багтаасан байна:
    • Тухайн ачааг очиж авах, шалган хүлээж авах, ачааг зөөх, дотоодын тээвэрлэлт хийх, ачааны дагалдах бичиг баримтуудыг бэлдэх, гаргаж өгөх, шуурхай мэдээ явуулах, чингэлэг дүүргэх, суллах үйлчилгээ, хоосон чингэлэг буцаалт, түүний үнийн чөлөөлөлт гэх мэт
    • Мөн шаардлагатай тохиолдолд баталгаажуулах зарчмаар, ачаа дахин баглах, нэгтгэх, боох, цуглуулбар ачаа, ачаа хүргэлтийн явцыг түргэвчлүүлэх, яаралтай тээвэрлэлт хийх, дотоод шуудан үйлчилгээ, ачааны биет үзлэгүүд зэрэг үйлчилгээ гэх мэт
  • Шаардагдах боловсон хүчин
    • Сургагдсан туршлагатай, мэргэшсэн баг, ажиллах хүчин, удирдлагын баг

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
    • Хавсралт дахь туршлагын цар хүрээний загварыг бөглөнө үү
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Ажлын цар хүрээнд шаардлагатай бусад нэмэлт бичиг баримтууд

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг Англи хэл дээр бэлтгэн цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 03-р сарын 09-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд suppliersessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй хувиарийг бүртгүүлсэн оролцогчдод suppliersessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Улаанбаатар

2021 оны 03-р сарын 1

2021 оны 02-р сарын 27-ны 17:00 цаг

suppliersessions@ot.mn

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР