Худалдан авалт

Либхерр, Терекс болон Кавасаки тоног төхөөрөмжийг сэлбэг хэрэгслүүдийн хамт зарах дуудлага худалдааны зар

Анхааруулга

Эдгээр Тоног төхөөрөмж, дагалдах сэлбэг хэрэгслүүдийг багцаар нь худалдах бөгөөд худалдан авах сонирхолтой аж ахуйн нэгж байгууллага нь багцаар худалдан авах саналаа өгнө. Өөрөөр хэлбэл ширхэглэн борлуулахгүй.

Оюу Толгой ХХК нь татах гэсэн холбоос дээр харуулсан сэлбэг хэрэгслүүдийн жагсаалтыг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана.

Дуудлага худалдаанд оролцох

Үнийн саналыг 2020 оны 09 сарын 15-ны өдрөөс 09 сарын 29 -ний өдрийн 17 цаг хүртэл Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудсыг компьютер дээр бөглөн RFxBox@ot.mn электрон шуудангийн хаягаар “WS2490463221 Либхерр, Терекс болон Кавасаки тоног төхөөрөмжийг сэлбэг хэрэгслүүдийн хамт зарах дуудлага худалдаа” бүхий гарчигтайгаар хүлээн авна. Бүх сэлбэг хэрэгслүүд нь шинэ буюу шинэвтэр, агуулахад удаан хугацаагаар хадгалагдсан.

Дуудлага худалдаа

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
  • Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 09 сарын 29-ний өдрийн 17 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр худалдан авах үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
  • Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.

Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох

Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын Гурав хоногийн дотор Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ноогдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.

Анхаарах зүйлс

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй болно.
  • Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ гэдгийг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртөгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэйг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгүүд нь тодорхой элэгдэлтэй тул та дуудлага худалдаанд оролцохоос өмнө тухайн хэрэгслүүдийг авах эсэхээ бүрэн шийдсэний дараа мөн санал болгох дүнгээ энэ зард заасан хугацаанд төлөх бүрэн итгэлтэй үед дуудлага худалдаанд оролцоно уу.
  • Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно уу.
  • Уурхайн талбар дээрээс худалдан авагч өөрийн зардлаар, өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР