EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Экспортын баяжмал тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх тухай

Тендерийн дугаар: WS2403848455
Нээх огноо: 2020-05-12 09:00
Хаах огноо: 2020-06-08 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

Оюу толгой ХХК нь туршлага, чадамж бүхий компаниудыг “Экспортын баяжмал тээвэрлэх үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ (ОСИХ) ирүүлэхийг урьж байна .

"Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Товч танилцуулга:

“Оюу толгой” бол бүтээн байгуулалт нь үргэлжилж буй дэлхийн хэмжээний томоохон зэсийн ордны нэг юм. 2012 оноос “Оюу толгой”-н ил уурхайгаас хүдэр олборлож, үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлон дэлхийн зах зээлд гаргаж байна. Тус бүр нь 2 тонны уутанд савласан бүтээгдэхүүнийг уурхайгаас 100 км-ийн зайд орших Гашуун Сухайт хилийн боомт руу авто замаар (үүнээс 81 км засмал, 19 км сайжруулсан шороон зам) тээвэрлэн Хятад улсын хилээр нэвтэрч, хилээс цааш 7 километрийн зайд байрлах гаалийн баталгаат агуулахад хүргэдэг.

Ажлын цар хүрээний тухай:

Ханган нийлүүлэгч нь бүтээгдэхүүнийг уурхайгаас тээвэрлэн Хятад улс дахь гаалийн баталгаат агуулахад хүргэх, аюул эрсдэлгүй, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг бусад хамааралтай үйлчилгээний хамтаар үзүүлэх ба үүгээр хязгаарлагдахгүй.

Шаардагдах тоног төхөөрөмж, зөвшөөрлүүд, боловсон хүчин:

  • Тээвэрлэлтийн машин ба чиргүүл
    • Дан чиргүүлтэй (чиргүүлийн даац 40 тонн дээш) 16 тээврийн хэрэгсэл бүхий цуваа (640 тонн ачаа), эсвэл;
    • Давхар чиргүүлтэй (чиргүүлийн даац тус бүр 40 тонн дээш) 8 тээврийн хэрэгсэл бүхий цуваа (640 тонн ачаа)
  • Үндсэн цувааны тээврийн хэрэгслүүдээс гадна нөөцөд нэмэлт нэг (1) тээврийн хэрэгсэл, нэг (1) дан чиргүүл эсвэл давхар чиргүүлтэй байх
  • Тээврийн хэрэгсэл нь Монгол улсын болон Оюу Толгойн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээний үзлэг шалгалтын стандартыг хангасан байх
  • Ашиглаж байсан тээврийн хэрэгслийн хувьд засвар үйлчилгээг цаг тухай бүрд хийж байсан түүхтэй байх
  • Гэнэтийн эвдрэл гэмтэл болон урсгал засвар хийх сэлбэг хэрэгслийн нөөцтэй байх
  • Баяжмал тээврийн чиглэл дагуу засвар үйлчилгээний засварын төвтэй байх
  • Засвар үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөө, удирдлагын тогтолцоо, тоног төхөөрөмж багажтай байх
  • Бүх тээврийн хэрэгсэл даатгалтай байх
  • Улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байх эсвэл зөвшөөрөл авах бүрэн боломжтой эсэх
    • Зам Тээврийн Яамтай байгуулсан гэрээ (Авто тээврийн газар хуучнаар)
    • Энэ гэрээ нь 2 компанийн хооронд хийсэн гэрээн дээр үндэслэдэг гэдгийг ойлгож байна
  • Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн гэрчилгээтэй байх эсвэл гэрчилгээ авах бүрэн боломжтой эсэх (Энэ гэрээ нь 2 компанийн хооронд хийсэн гэрээн дээр үндэслэдэг гэдгийг ойлгож байна)
  • Туршлагатай удирдлагын баг
  • Сургагдаж бэлтгэгдсэн ЭМААБО-ны баг
  • Мэргэжлийн жолоочийн хүчинтэй, үнэмлэхтэй жолооч нар
  • Мэргэжлийн засвар үйлчилгээний баг
  • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх, эсвэл 2021 онд багтаан бүрдүүлэх боломжтой

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү ОСИХ нь зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчидэд хамааралтай болно. Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Өмнөговь аймагт бүртгэлтэй байх
    • Өмнөговь аймагт бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх
  • Өмнөговь аймаг/сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү ОСИХ зарлагдснаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийг хүчингүйд тооцно
  • ОСИХ болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг бидний http://ot.mn/suppliers/хаягаар орж танилцана уу

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Ажлын цар хүрээг тодорхойлох бизнес төлөвлөгөө, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Ажлын цар хүрээнд шаардлагатай бусад нэмэлт бичиг баримтууд

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 06-р сарын 08-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Мэдээллийн Уулзалт

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд suppliersessions@ot.mn хаягт хандаж заавал бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод suppliersessions@ot.mn хаягаар урьдчилан мэдэгдэх болно.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Даланзадгад сум

2020 оны 05-р сарын 26

2020 оны 05 -р сарын 22 18:00 цаг

Ханбогд сум

2020 оны 05-р сарын 27

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.