Худалдан авалт

Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Гашуун сухайтын боомт болон Цагаан хадыг холбосон 18.6 км замыг барьж дуусгах үйлчилгээ

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Гашуун сухайтын боомт болон Цагаан хадыг холбосон 18.6 км замыг барьж дуусгах үйлчилгээ” үзүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Оюу Толгой ХХК нь Гашуун сухайтын боомт болон Оюу толгойн Уурхайн цогцолборыг холбосон 105 км замыг барихаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн 85.5 км замыг 2010 – 2013 онд барьж дуусгасан болно. Үлдсэн 18.6 км замыг 2015 оны 10 сард эхэлсэн боловч 2016 оны 12 сард зогсоосон болно.

Ханган нийлүүлэгч нь доорх үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Тухайн зам дээр хийгдэх ажил болон өнөөдрийн байдлаар хийгдсэн ажил болон нөхцөл байдлыг энд хавсаргасан тайлангаас үзнэ үү.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Тусгай зөвшөөрөл (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Өөрийн санал болгож буй тухайн ажлыг гүйцэтгэх болон зам барих аргачлал технологи
  • Тухайн төслийг хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалт, төслийн менежментийн компани, туслан гүйцэтгэгч гэх мэт.
  • Төсөлд ашиглах техник тоног төхөөрөмжийн мэдээлэл. Үүнд: бүртгэл, загвар, он, хууль ёсны эзэмшигч, одоогийн байгаа байдал гэх мэт.
  • Төслийн гол чухал албан тушаал дээр ажиллах ажиллагсдын намтар, тухайн зам барилгын салбарт ажилласан туршлага
  • Хээрийн ангийг хэрхэн зохион байгуулах талаарх өөрийн санал
  • Шаардлагатай байгаа ажлыг хийж гүйцэтгэх өөрийн чадавхын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 03-р сарын 09-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР