EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн техникийн хяналтын үзлэг үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS2258882804
Нээх огноо: 2020-02-13 09:00
Хаах огноо: 2020-02-20 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн техникийн хяналтын үзлэг үйлчилгээ” ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Үйлчилгээ үзүүлэгч нь компанийн С3 тээврийн хэрэгслийн болон жолоодлогын аюулгүй байдлын стандартын дагуу, уурхайн талбайд ажилладаг бүх тоног төхөөрөмжид тавигдах шаардлагын дагуу компанийн болон бусад гэрээт компанийн тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийнэ.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь бүх төрлийн ачааны машин, чиргүүл, хөнгөн тэрэг, автобус, генератор, макси халаагч, хөдөлгөөнт кран, дозер, ачигч, уул уурхайн өрөмдлөгийн машин, ачааны машин, компрессор, холигч, зэрэг тоног төхөөрөмжийн техникийн үзлэг хийнэ.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь механик инженерийн зэрэгтэй, мэргэшлийн зэрэгтэй (B, C, D, E, M ангилалд хамрагдсан) тоног төхөөрөмжийн хяналт шалгалт хийх мэргэжлийн ур чадвар бүхий нийт 3 хүн сайтад 14/7 ростероор байршин ажиллуулна.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь шинээр сайтад ашиглах тоног төхөөрөмжийн урьдчилсан үзлэгийг Улаанбаатар хотод өөрийн засварын төвд хийж гүйцэтгэнэ.

Нэмэлт нөхцөл:

  • Үйлчилгээ үзүүлэгч нь уг ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх
  • Генератор, өргөгч машин, зэрэг өргөх болон цахилгаан хэрэгсэлд хяналт шалгалт хийх сертификаттай / эрх бүхий хүн хүчтэй байх
  • Үйлчилгээ үзүүлэгч нь УБ-т үзлэг хийх засвар үйлчилгээний төвтэй байх, шаардлагатай үед дуудлагын дагуу хяналт шалгалт хийдэг байх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Улаанбаатар дахь засвар, үзлэгийн төвийн танилцуулга зураг

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 02-р сарын 20-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.