Худалдан авалт

Хаягдал хадгалах байгууламжийн ханын хөдөлгөөн (цууралт, нуралт) хяналтын систем ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Хаягдал хадгалах байгууламжийн хананы хөдөлгөөн (цууралтыг, нуралтыг) хянах” ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ

Ханган нийлүүлэгч нь Хаягдал хадгалах байгууламжийн хананы хөдөлгөөн (цууралт, нуралт) хяналтын систем ханган нийлүүлнэ.

Техникийн шаардлага:

  • Энэхүү шийдлийг хананы хөдөлгөөнөөс үүсэж болзошгүй эрсдэл, аюулыг хянахад ашиглана. Хаягдал хадгалах сан нь 2000м х 2000м x 55 хэмжээс бүхий 4-н хананаас бүрдэх бөгөөд хөдөлгөөнийг байнга хянах зорилготой. Уг хяналтын систем нь тухай бүрд нь автоматаар дата өгөгдлийг цуглуулдаг байх шаардалагатай. Ингэхийн тулд систем нь хариу үйлдэл үзүүлэх түвшинд хүрэхэд мэдэгдлийг автоматаар хүргэх процессыг дэмждэг байх хэрэгтэй. Утасгүй, холын зайн хяналтын систем нь хаягдлын далангийн хөдөлгөөнийг зөв хянах, нуралтаас сэргийлэх арга юм.
  • Хяналтын систем нь GPS & GNSS-н шийдлийг ашиглаж хананы хөдөлгөөн болон хажуугийн гулсалтыг тодорхойлно. Шийдэл нь өндөр нарийвчлалтай GPS/GNSS хүлээн авагч ашигласан байх ба уг мэдрэгч нь 3 хэмжээст зөв мэдээлэл дээр суурилсан хөдөлгөөн болон гажилтын хэмжээг нарийн хэмждэг зөв мэдээллийг дамжуулдаг байх:
    • Урт хэмжээст утасгүй холбоо байх
    • Батерейны ашиглалтын хугацаа 2 жилээс илүү, цэнэглэгдэхэд хялбар байх, гадны хүч шаардагддаггүй байх
    • Дотоод системийн хөдөлгөөнт байдлыг дэмждэг байх
    • Дохиоллын нэгдсэн системтэй байх
    • Нарийвчлал өндөртэй хэмжилттэй байх
    • MS SQL мэдээллийн баазыг дэмждэг байх
    • Хөдөлгөхөд хялбар (жижиг хэмжээтэй) байх
    • Энгийн тохируулгатай, байрлуулахад авсаархан байх
    • Цаг агаарын эрс тэс нөхцөлд тохирсон байх. Үйлдвэрлэлийн стандартын дагуу байх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Санал болгож буй систем шийдэл мэдээлэл

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 01-р сарын 10-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР