Цахилгааны хэрэгслийг тогтоох, өлгөх хэрэгсэл ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) нь боломжит туршлагатай ханган нийлүүлэгчдийг Гүний уурхайн хөндлөн малталтад хэрэглэгдэх “Цахилгааны хэрэгслийг тогтоох, өлгөх хэрэгсэл ханган нийлүүлэх”-д (цаашид ‘Бараа’ гэх) Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Нэмэлт мэдээллийг хавсралт 1-ээс авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Хавсралт 1-д жагсаасан тогтоох, өлгөх хэрэгсэл ханган нийлүүлэх (Бараа нь ижил төрлийн эсвэл Монголд үйлдвэрлэсэн байж болно)
  • Хэрвээ уг гэрээний гүйцэтгэл нь Барааг Монгол улсад үйлдвэрлэхтэй холбоотой байх бол ханган нийлүүлэгч Бараатай холбоотой бүхий л дизайн, угсралт, бүтэц, үйлдвэрлэлт, тест болон нийлүүлэлтийг бүрэн хариуцна.

Энэхүү ОСИХ-д тавигдах нэмэлт шаардлага

  • Компани нь аль нэг Барааг, ялангуяа Хавсралт 1-т заасан D1 болон D2 бүтээгдэхүүнийг Монгол улсад үйлдвэрлэх төлөвлөгөөг хүлээн авах сонирхолтой байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнийг Монгол улсад өрсөлдөхүйц үнээр үйлдвэрлэх төлөвлөгөө нь ханган нийлүүлэгчдэд давуу тал авчирна.
  • Сонирхсон аж ахуй нэгжүүд нь D1 болон D2 бүтээгдэхүүнийг доорх хаяг дээр хүрэлцэн 2018 оны 2 дугаар сарын 7 хүртэл ирж үзэх боломжтой.
  • Улаанбаатар Агуулахын хаяг:

ЭмСиПиЭл ХХК, Интердесижн компанийн хашаан доторх 24-р агуулах

Сонсголонгийн зам Гудамж 15-2, Үйлдвэрийн баруун бүс, 20-р Хороо, Баянгол Дүүрэг, Улаанбаатар 16102, Монгол улс

Агуулахын GPS байршил 47°54’05.52”N 106°47’28.93”E ба газрын зургыг уг ОСИХ-д хавсаргав.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтад байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж, хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Өмнөх 3 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангийн хуулбар
  • Компанийн танилцуулга (5 хүртэлх хуудас)
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Барааг үйлдвэрлэх болон нийлүүлэх чадамжийг харуулах мэдээлэл – каталог, үйлдвэр болон мэргэжилтний мэдээлэл гэх мэт

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтад бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол болон/эсвэл Англи хэл дээр цахим хэлбэрээр OTUGRFxBox@ot.mn хаяг руу “CW2117872 - Цахилгааны хэрэгслийг тогтоох, өлгөх хэрэгсэл ханган нийлүүлэх” бүхий гарчигтайгаар 2018 оны 2-р сарын 7-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу, эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР