Бизнесийн багцын төслийн удирдлагын системийг сайжруулах үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Бизнесийн багцын төслийн удирдлагын системийг сайжруулах” үйлчилгээ үзүүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Үйлчилгээ үзүүлэгч нь Бизнесийн багцын төслийн удирдлагын системийг тавигдсан шаардлагуудын дагуу програмчлалын төвшинд өөрчлөх замаар сайжруулах шаардлагатай.
  • MS SQL database, Microsoft Visual Studio, C# and .NET framework дээр ажилладаг туршлагатай байх
  • Төслийн Agile Менежментийн аргачлалаар удирдан явуулах туршлагатай байх
  • Хэрэв Үйлчилгээ үзүүлэгч нь өөр хөгжүүлэгчийн хөгжүүлсэн програм дээр амжилттай ажиллаж, сайжруулж байсан туршлагатай бол давуу тал болно.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү.

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл, танилцуулга
  • Хувьцаа эзэмшигчдийн бүтэц, мэдээлэл
  • Гол ажилтнуудын товч танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
  • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар*
*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол мэдэгдэнэ үү.


Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “6000617796 Бизнесийн багцын төслийн удирдлагын системийг сайжруулах бүхий гарчигтайгаар 2018 оны 01-р сарын 01-ний өдрийн 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР