Хаягдал болон хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх тухай
“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “ХАЯГДАЛ БОЛОН ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” үзүүлэх ажилд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).
["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
1. Хаягдлын менежмент: Гүйцэтгэгч нь Барилгын талбай дээрх өдөр тутмын барилгын хаягдлын менежментийг хариуцна. Гүйцэтгэх ажилд:
- 5-7м3 багтаамжтай хогийн савыг ачих, буулгах хүчин чадал бүхий аж үйлдвэрийн хог тээвэрлэх автомашин хангах нийлүүлэх, техникийн засвар үйлчилгээ
- 5-7м3 багтаамжтай хогийн сав ханган нийлүүлэх
- Хөх – хуванцар, лааз
- Улаан – тостой даавуу
- Шар – цаас
- Ногоон – ердийн хог
- 11-16м3 багтаамжтай хогийн савыг ачих, буулгах хүчин чадал бүхий аж үйлдвэрийн хог тээвэрлэх автомашин хангах нийлүүлэх, техникийн засвар үйлчилгээ
- 11-16м3 багтаамжтай хогийн сав ханган нийлүүлэх
- Хөх – хуванцар, лааз
- Улаан – тостой даавуу
- Шар – цаас
- Ногоон – ердийн хог
- Туслах ажилчдаар хангах
- Хаягдлыг барилгын талбайгаас Компаниас өгөгдсөн хаягдлын цэг хүртэл тээвэрлэх ба хогийн савыг барилгын талбайд буцааж авчрах байрлуулах
- Хогийн савнууд дээр ямар төрлийн хог хийх талаарх тэмдэглэгээ тавих
- Хогийн сав байрлаж байгаа хэсгийг хашилт хийн тэмдэглэгээ хийх (шаардлагатай тохиолдолд)
- Өгөгдсөн газруудаас гарч байгаа хаягдлын хэмжээний талаар өдөр тутмын болон долоо хоног тутмын мэдээлэл боловсруулах мэдээлэх
- Ачилтын хуваарь боловсруулах ба шинэчлэлт хийх байх
- Ажил үйлчилгээ явуулж эхлэхийн ажлын талбайд бүхий холбогдох хэсгийн талаар танилцуулга сургалт авсан байх
- Ажилд шаардагдах барилга, тоног төхөөрөмжийн завсар үйлчилгээ.
Гүйцэтгэгч нь дараах төрлүүдийн хог хаягдлыг хариуцна.
- Төмөр
- Мод
- Хуванцар
- Ердийн хог (оффисын хаягдал, цаас ба картон)
2. Хөрөнгийн менежмент: Гүйцэтгэгч нь Компанийн хүсэлтээр оффис, ариун цэврийн өрөө гэх мэт барилга байгууламжийн өдөр тутмын засвар үйлчилгээ (үүнд угаалга цэвэрлэгээ орохгүй)–г гэрээгээр заасан журам, техникийн үзүүлэлтийн дагуу хийж гүйцэтгэнэ. Гүйцэтгэх ажилд:
- Мэргэшсэн, сургалтад хамрагдсан, зохих багаж хэрэгсэл бүхий ажилчдаар дор дурдсан ажлыг хийж гүйцэтгэнэ:
- Ариун цэврийн өрөөн дэх суултуур, хаалганы цоож, ариун цэврийн цаас тогтоогч, гэрэл гэх мэт эд зүйлсийг солих буюу засвар үйлчилгээ
- Оффис болон бусад барилга байгууламжийн хаалганы цоож, тавилга, цахилгаан, усны цорго гэх мэт зүйлсийн засвар үйлчилгээ
- Эдгээр үйлчилгээг нь Компанийн Захиалагчаас шаардсан хүсэлтийн дагуу үзүүлдэг байх
- Гүйцэтгэгч нь шаардагдах сэлбэг материалыг батлагдсан жагсаалтын дагуу бэлэн хадгалж байх ба Захиалагчаас шаардагдсан хугацаанд багтаан үйлчилгээг шуурхай үзүүлж байх шаардлагатай.
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтад байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж, хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
- Сүүлийн 3-н жилийн санхүүгийн тайлангийн хуулбар
- Компанийн тухай ерөнхий танилцуулга
- “Урьдчилсан шалгаруулалтын асуултууд”-д хариулан хуулбарыг холбогдох баримт бичгийн хамт хавсаргана
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтад бүртгэлийн дугаараа тавьсан байна.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи хэл дээр цахим хэлбэрээр OTUGRFxBox@ot.mn хаяг руу “CW2099877/T ХАЯГДАЛ БОЛОН ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” бүхий гарчигтайгаар 2017 оны 10-р сарын 26-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу, эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР