ЦАХИЛГААНЫ КАБЕЛНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ УРИЛГА
“Оюу толгой” ХХК хавсралт 1 заагдсан хуучин кабелнуудыг худалдаагаар үнийн санал авч худалдана. Дуудлага худалдааны анхны НӨТ ороогүй үнэ 50,000,000 (Тавин сая) төгрөг.
Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд дуудлага худалдаанд оролцохоос өмнө энэхүү кабелнуудыг 2017 оны 1 дүгээр сарын 23-ноос 1 дүгээр сарын 27-ны хооронд ажлын өдрүүдээр Оюу Толгойн уурхайн талбар дээр хүрэлцэн очиж 09:00–17:00 цагийн хооронд дараах хүнтэй холбогдон доорх хаягаар үзэж тухайн цахилгааны кабелнуудийн хэмжээ болон байгаа байдалтай танилцана уу. Уурхайн талбарт ирэхээс 1 хоногийн өмнө доорх утсаар мэдэгдсэн байна.
Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбар,
Ханбогд сум, Өмнөговь аймаг,Монгол улс
Холбогдох хүн: Энхболд 99073421
Үнийн саналыг 2017 оны 2 дугаар сарын 1-ны өдрийн 09:00 - 17:00 цагийн хооронд Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх маягт-ыг (excel файлийг татан авж компьютер дээр бөглөх) бөглөж RFxBox@ot.mn электрон шуудангийн хаягаар ирүүлнэ. (Yahoo эмайл хаягийг ашиглахгүй байх).
Дуудлага худалдаанд оролцогч нь үнийн санал өгч буй хөрөнгө дээр 100,000 (Зуун мянга)төгрөгийн дэнчин тавих ёстой. Дэнчингийн мөнгийг “Оюу Толгой” ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүж банкны баримтны хуулгын зургийг үнийн санал ирүүлэхдээ цуг хавсаргаж электрон шуудангаар ирүүлнэ.
Нэмэлт мэдээлэл:
- Үзэж танилцахаар уурхайн талбар дээр ирж байгаа хүмүүс аюулгүй байдлийг хангах хамгаалалттай гутал, малгай болон нүдний шилтэй ирнэ үү.
- Дэнчин тавьсан банкны гүйлгээний утга дээр “Цахилгааны Кабель” гэж бичээд оролцогчийн “Регистерийн дугаар”-ын мэдээллийг агуулсан байх ёстой.
Жишээ нь: ЧЖ75101402 регистерийн дугаартай иргэн Б хавсралтанд орон сууц дээр дэнчин болох 100,000 төгрөг байршуулах тохиолдолд банкны гүйлгээний утга дараах байдалтай байна. “Цахилгааны Кабель, ЧЖ75101402”
- Дэнчингийн мөнгийг дээрх хугацаанд шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгжийн үнийн саналыг хүчинтэйд тооцохгүй болохыг анхаарна уу.
- Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банкинд байршуулсан дэнчингийн мөнгийг 2017 оны 2-р сарын 10-нд үнийн саналын хуудсан дээр бичигдсэн таны данс руу буцаан шилжүүлнэ.
- Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогчтой эхэлж утсаар холбогдоно.
- Амжилттай оролцсон худалдан авагч нь тухайн санал болгосон төлбөр болон НӨТ-ийн 10 хувийг 2017 оны 2-р сарын 4-ны өдрөөс өмнө шилжүүлснээр тухайн цахилгааны кабелнуудийг эзэмших эрхтэй болно. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд үнийн саналыг хүчингүйд тооцож (дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй) дараагийн оролцогчид шилжүүлнэ.
- Худалдан авагч тухайн цахилгааны кабелнуудийг Оюу Толгойн уурхайн талбараас өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
Оюу толгой ХХКХангамжийн хэлтэс
ХАВСРАЛТ
.