EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Хүнд даацын тээврийн хэрэгслийн дугуйн үзлэг хийх

Тендерийн дугаар: WS525659560
Нээх огноо: 2015-06-15
Хаах огноо: 2015-06-22
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК ('Захиалагч') нь Хүнд Даацын тээврийн хэрэгслийн дугуйн үзлэг хийх үйлчилгээ үзүүлэх туршлага бүхий ханган нийлүүлэгчдийг нээлттэй тендерт оролцоx хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Ханган нийлүүлэгч дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

    • Самосвал- 10,000 цаг бүрт (нийт 168 обуд)
    • Ачигч 8,000 цаг бүрт нийт 8 обуд
    • Хусуур Машин, Бульдозер 25,000 цаг бүрт нийт 60 обуд
  • Төслийн 2 жилийн хугацаанд нийт 785-7 Самосвалын обуд шалгах шаардлагатай.
  • Шалгалт бүрийн үр дүнд засвар шаардлагатай эсэх, обудыг дахин будан буцааж үйлчилгээнд оруулахыг тодорхойлсон акт үйлдэх
  • Үзлэг шалгалтын үйл явцыг Рио Тинтогийн Rio Tinto C3- Section 6. Specs-AS4457.2-2008 стандартын дагуу хийх шаардлагатай.

Тендерт оролцох сонирхолтой талууд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Албан ёсны тендерт оролцох хүсэлт
  • Компанийн танилцуулга
  • Компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл
  • Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага, өмнөх ажлын түүх
  • Ажилтнуудын анкет

Холбогдох материалыг 2015 оны 6 сарын 22-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар ирүүлнэ үү.

Энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.