Шилдэг ханган нийлүүлэгчид

Ш.Төмөрхуяг: "Бид борлуулалтын дараахь иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг"

Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж, түүнийг дагасан ханган нийлүүлэлт хурдтай явагдах болжээ. Энэ чиглэлээр дагнан ажилладаг олон компанийн нэг бол Мехлопат юм.

Мехлопат компани Оюу Толгойтой 2011 оноос хамтран ажиллаж, уурхайд өргөн хэрэглэгдэх цахилгааны утас, ган дээс, тос, тосолгооны материал нийлүүлж байна.

- Мехлопат ХХК дэлхийд танигдсан үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна -

Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж, түүнийг дагасан ханган нийлүүлэлт хурдтай явагдах болжээ. Энэ чиглэлээр дагнан ажилладаг олон компанийн нэг бол Мехлопат юм. Тус компани 2002 онд байгуулагдсан бөгөөд уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдаа, угсралт, засвар үйлчилгээ үзүүлж байна. Анх ОХУ-ын бүтээгдэхүүн нийлүүлж байсан бол 2009 оноос Eurotire, Hensley, WireCo, AmerCable, Pewag, Interclean, MMK Metiz зэрэг дэлхийд танигдсан үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах болжээ. Өнөөдөр эдгээр үйлдвэрлэгчдийн чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр, богино хугацаанд Монголын зах зээлд нийлүүлж байгаа аж.

Мехлопат компани Оюу Толгойтой 2011 оноос хамтран ажиллаж, уурхайд өргөн хэрэглэгдэх цахилгааны утас, ган дээс, тос, тосолгооны материал нийлүүлж байна. Үүнээс гадна тос, тосолгооны материалаа уурхай дээр хэрэглэхэд хялбар байдлаар савлах үйлчилгээ үзүүлдэг. Оюу Толгой компанитай хамтран ажилласнаар ажлын байраа нэмэгдүүлж, бүтээгдэхүүний борлуулалтын тоо хэмжээгээ ч нэмэгдүүлжээ.

Компанийн худалдааны менежер Ш.Төмөрхуяг “Бид бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна угсралт, суурилуулалт зэрэг борлуулалтын дараахь иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Мөн тоног төхөөрөмжтэй харьцах, угсрах, засварлах сургалт явуулж байгаа. Цаашдаа бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх, борлуулалт, үйлчилгээгээ шуурхай, найдвартай болгох зорилготой” хэмээн ярилаа. Эднийх 2013 оноос Чанарын Удирдлагын Тогтолцоо 'MNS 9001:2010'-ийн стандарт нэвтрүүлж эхэлжээ. Мөн Монголын уул уурхайн салбарт сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтээр тэргүүлэгч компаниудын нэг болжээ.

Аливаа компани, байгууллагууд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ч хамт биелүүлдэг. 'Мехлопат'-ийнхан 'Компанийн нийгмийн хариуцлагын бодлого'-ын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн боловсрол, соёл урлагийг дэмжих, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн чиглэлээр олон талт төсөл, хөтөлбөрүүд сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж байгаа юм.

Мехлопат ХХК Оюу Толгой компанийн 2013 оны 11 дүгээр сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.