Худалдан авалт

Тоос дарагч бодис нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Тоос дарагч бодис” ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Энэхүү төсөл нь үндсэн бутлуур болон Баяжуулах үйлдвэрийн бусад хэсэгт хэрэглэгдэх тоос дарагч бодисыг авах зорилготой.

Ажлын цар хүрээний тухай:

  • Тоос дарагч бодис нь анхдагч бутлуурын пункер болон хавтант тэжээгүүр, конвейерийн туузын шилжилтийн цэг дээр бутлуурын явцаас гарах тоосыг бууруулах зорилготой хэрэглэгддэг,
  • Тоос дарагч бодисыг зориулалтын хөөсрүүлэгчид өндөр даралттай ус болон агаартай холин хэрэглэгдэх цэгт зориулалтын хоолойгоор эсвэл спиралэкс долгионтой резин хоолойгоор тарааж хэрэглэнэ. Бодис нь хөлддөг байж болохгүй,
  • Тоос дарагч бодис нь одоогийн технологийн процесст тухайлбал хөвүүлэн баяжуулах процесст сөрөг нөлөөгүй байх шаардлагатай,
  • Ханган нийлүүлэгч нь тоос дарагч бодисыг уурхайн талбарт хүргэх, Компаниас заасан тоо хэмжээний дагуу нөөц бүрдүүлэх шаардлагатай,
  • Ханган нийлүүлэгч нь нийлүүлэлттэй холбоотой техникийн үйлчилгээг үзүүлнэ.

Компани нь тоос дарагч бодисыг худалдан авахаасаа өмнө үйл ажиллагаанд тохирох, үр дүнтэй эсэхийг шалгах зорилгоор тест хийнэ.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*)
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тохирсон тоос дарагч бодисны танилцуулга,
  • Ханган нийлүүлэгчийн ижил төстэй ажлын туршлага,
  • Химийн бодис худалдах, импортлох тусгай зөвшөөрөл, шаардлагатай бол,
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 08-р сарын 03-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР