Олон нийтийн харилцааны ажилтан

Нээлтийн огноо: 2022-04-21
Хаалтын огноо: 2022-05-04 17:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын Хэвлэл мэдээлэлийн багт Улаанбаатарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Олон нийтийн харилцааны ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын үндсэн зорилго нь компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийг дэмжиж, ГХОНХ хэлтсийн болон байгууллагын зорилтуудыг хангах явдал юм.

Үүрэг даалгавар

  • Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын үйл ажиллагааг компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегитай уялдуулан дэмжих;
  • Олон нийттэй харилцаа, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Оюу толгойн Явуулын мэдээллийн төвийн төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх;
  • Оюу толгойн цахим хуудаснуудыг хөтлөх – ялангуяа Явуулын мэдээллийн төвийн үйл ажиллагааг таниулах чиглэлээр;
  • Хэвлэл мэдээллийн болон бүтээлч үйлчилгээний багын бусад ажилд дэмжлэг үзүүлэх, идэвхтэй оролцох;

Тавигдах шаардлага

  • Их, дээд сургуульд олон нийтийн харилцаа, маркетинг, сэтгүүл зүй, бизнесийн эсвэл холбогдох чиглэлээр хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх (холбогдох ажлын туршлагыг дүйцүүлэн тооцох боломжтой);
  • Зөрчлийг зохицуулах, зөвшилцөлд хүрэх, асуудлыг хэлэлцэх өндөр түвшний дипломат харилцааны ур чадвартай байх.
  • Төслийг амжилттай явуулж, дотоод болон гадаад харилцагч талуудтай сайн харилцаа үүсгэх харилцааны, зохион байгуулах болон төслийн удирдлагын чадварыг сайн эзэмшсэн байх;
  • Эерэг хандлагатай, хурдтай суралцагч байх;
  • (Англи болон Монгол хэлний) ярианы, бичгийн, орчуулгын, хянан тохиолдуулах өндөр ур чадвартай байх.
  • Бүтээлч шүүмжлэлийг хүлээн авч, түргэн шуурхай залруулах;
  • Багаар ажиллах туршлагатай, байгууллагын оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чадвартай,
  • Бусадтай мэдлэг, туршлага, чадвараа хуваалцах, туслах чадвартай;
  • Төвөгтэй, эмзэг асуудлыг шийдвэрлэх чадвартай - хянуур бөгөөд шулуун шударга;
  • ОТ-н үйл ажиллагаа явуулж буй гадаад орчны болон бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлсийн талаар сайн ойлголттой байх. Ялангуяа Монгол улсад тулгарч буй асуудлуудын талаар мэдлэгтэй байх;
  • Аюулгүй ажиллагааг хангах, ёс зүйн дээд хэм хэмжээг баримтлан ажилладаг байх;
  • Харилцаа, олон нийттэй харилцах, оролцогч талуудын оролцоог хангах болон холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • Үндэстэн дамнасан компанид ажиллаж байсан туршлагатай байх (олон соёлын хүмүүстэй харилцаж байсан эсвэл олон нийттэй харилцах салбарт ажиллаж байсан бол тохиромжтой).

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.