Mеталлургийн Мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2023-02-07
Хаалтын огноо: 2023-02-17 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Tехникийн болон Нэгдсэн Төлөвлөлт – Баяжуулах Үйлдвэрийн Техникийн Хэлтэс-т Улаанбаатар оффист болон уурхайн талбарт 50/50 ажиллах нэг (1) Mеталлургийн Мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь металл үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус хэлтсийн өөрт хамаарагдах ажлын үүргийг компанийн бодлого журмын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Баяжуулах үйлдвэрт хэрэгжиж буй төслийн үр дүнг тооцоолох, бодит үр дүнг баталгаажуулах тооцоог гардан хийх, тоон үр дүнг мөнгөн дүн рүү шилжүүлэх
  • Үйлдвэрлэлтэй холбоотой цогц асуудал дээр суурь шинжилгээ хийж сайжруулалтын арга замуудыг тодорхойлоход Техникийн багт дэмжлэг үзүүлэх
  • Оюу Толгойн болон Рио Тинтогийн холбогдох багуудтай Металлургын моделиудыг хянах сайжруулах дээр гол анхаарлаа хандуулж хамтран ажиллах
  • Үйлдвэрийн үзүүлэлтүүдийг оновчлох, сайжруулах, ирээдүйд тохиолдож болзошгүй эрсдүүдээс сэргийлах тал дээр бодит үнэлэлт дүгнэлт, зөвлөмжөөр дэмжих
  • Үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийн тоон мэдээллийг нэгтгэсэн тайланг хөгжүүлэх, сайжруулах ажилд дэмжлэг үзүүлэх
  • Тоон мэдээлэл боловсруулах аргачлалыг хөгжүүлэх, мэдээлэлд суурилсан шийдэл, шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх
  • Асуудлын мөн чанарыг таньж мэдэх, гол хүчин зүйлсийг оновчтой тодорхойлох тал дээр металлургийн багт дэмжлэг үзүүлэх
  • Баяжуулах үйлдвэрт хэрэгжиж буй инженерийн шийдэл, хэрэгжүүлж буй аргачлал, РТ болон салбарын бодлого журмын дагуу явагдаж байгаа эсэх дээр зөвлөмж өгөх
  • Төслүүдтэй холбоотой эдийн засгийн болон техникийн эрсдлүүдийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх
  • Дунд болон урт хугацааны уурхайн төлөвлөлтөнд оролцох, дэмжлэг үзүүлэх
  • Металлийн баланс болон үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийн нарийвчилсан тодотгол дээр дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Ил уурхай болон гүний уурхай үйлдвэрлэлийг салган тайлагнах үйл ажиллагаа гэх мэт тайлангын өөрчлөлт дээр дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлагууд

  • Уул уурхайн ашиглалт, Гелолги, Ашигт малтмал баяжуулалт, Металлурги, Химийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх ур чадвар сайн байх
  • Асуудал шийдвэрлэх чадвар, төслийн удирдлагын ур чадварыг харуулж, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслүүдийг мэддэг байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх.
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.