(IP) Сүлжээний инженер

Нээлтийн огноо: 2024-06-25
Хаалтын огноо: 2024-07-08 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн үйлдвэрлэлийн технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар оффист 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) (IP) Сүлжээний инженер (1 жилийн хугацаатай) ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь Мэдээлэл Технологи болон Үйлдвэрийн Технологийн сүлжээний дэд бүтцийг зохих SLA-нд тааруулж хэвийн үйл ажиллагааг хангахаас гадна шаардлагатай засвар үйлчилгээ мөн шинэ дэвшилтэт үйлчилгээ болон шинэ суурилуулалтыг Оюу Толгойн Уурхай болон Улаанбаатар хот, Даланзадгад, Хуафанг гэсэн салбаруудад хангахад оршино. Уг ажлын байран дахь ажилтан нь Дотоод, Гадаад сүлжээнд ашиглагдах төрөл бүрийн сүлжээний төхөөрөмжүүд болох Периметр, Дундын Firewall-ууд болон IPS, Оффис болон Гадна орчны Утасгүй сүлжээний төхөөрөмжүүд, мөн суурь сүлжээний Router, Switch болон Суурин утасны системийг байгууллагын бүхий л орчинд чанарын өндөр түвшинд хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй.

Үүрэг даалгавар:

  • ОТ компанийн ЭМААБООН-ын бодлого, стандартаар тогтоосон үнэт зүйл, зан үйлийг эрхэмлэж, хэрэгжүүлэх.
  • Байгууллагын интернэт гарцийн найдвартай байдлыг ханган ажиллана (асуудлыг илрүүлэн, засварлана, байнгын засвар үйлчилгээг хийнэ)
  • Ажил үүргийг хуваарилах MESD системээр дамжуулан өдөр тутмын ажлаа хийх(хэрэглэгчийн IP сүлжээтэй холбоотой хүсэлт, гомдол, гэмтэл болон урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ), мөн Үйл ажиллагааны хэлтсүүдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
  • IP Сүлжээний төхөөрөмжүүд болох switch, firewall, router, access point болон бусад төхөөрөмжүүдийг Мэдээлэл Технологийн хэлтсийн стандарт зааварчилгаа болон техникийн хурлын зөвшөөрлөөр тохируулах, суурилуулах, үйл ажиллагаанд оруулах үүрэгтэй.
  • IP Сүлжээний төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, хүчин чадал, тогтвортой байдал болон алдаа зэргийг сүлжээний удирдлагын системүүдээр(Solarwinds, Splunk, Nozomi, Cisco ISE, Cisco Prime, Cisco FMC, Cisco CSM, Panorama, FortiManager, FortiAnalyzer) байнгын хянах үүрэгтэй.
  • Гүний болон Ил уурхайн Үйлдвэрийн хэлтсүүдийн технологи, сүлжээний хэвийн ажиллагаа, сайжруулалт болон шинэ суурилуулалт дээр хамтрах болон дэмжлэг үзүүлэн ажиллана.
  • IP Сүлжээний төхөөрөмжүүд дээр гарсан том хэмжээний алдаа, гэмтэл зэргийг засахын тулд Олон улсын дуудлагын инженерүүдтэй хамтран ажиллана.
  • IP Сүлжээний шинэ төсөл, сайжруулалт, шинэ шийдэл болон бодлого, журам гэх мэт бичиг баримт нь дээр баг хамт олонтойгоо санаа солилцож хамтран ажиллана.
  • Улаанбаатар болон Уурхайн талбар дахь Дата Төвийн хэвийн ажиллагаа, Хот хооронд дахь болон Суурь сүлжээний физик холболтыг шууд хариуцаж ажиллана, мөн Уурхайн талбарт ажиллах үедээ тодорхой заасан хуваарийн дагуу Шуурхай/Duty дуудлагын утсыг хариуцаж шаардлагатай үед/шөнийн цагаар ч байсан гэмтлийг засах арга хэмжээг ахлах ажилтны удирдамжийн дагуу аван ажиллана.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Компьютерийн шинжлэх ухаан эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалаврын зэрэгтэй мөн тухайн салбарт 3-с дээш жил ажилласан туршлагатай байх
  • Доод тал нь 2 жилийн мэдлэг болон туршлага шаардагдах зүйлс: Cisco Switches, Routers, Firewalls, Wireless Lan Controller, IP Суурин утасны систем-н тохиргоо, суурилуулалт болон гэмтэл засах.
  • Сүлжээний аюулгүй байдал, сүлжээний Layer 2, 3 түвшний болон IP routing, протоколын талаарх өндөр мэдлэгтэй байх: үүнд VRF, OSPF, BGP routing, VTP, RSTP, HSRP, Ether-Channel, IPSec VPN, 802.1x Authentication, Radius, TACACS+.
  • Сүлжээний syslog болон өгөгдлийн дамжуулалт дээр анализ хийдэг splunk (эсвэл төстэй) төхөөрөмж, сүлжээний аюүлгүй байдал, Threat defense, malware technologies дээр ажиллаж байсан туршлага, чадвартай байх
  • Сүлжээний төхөөрөмжүүдийн тасралтгүй ажиллагааг хангах технологи болох active/active, active/standby, clustering failover талаар мэдлэгтэй болон туршлагатай байх.
  • Идэвх санаачлагатай, бие даан ажиллах мөн олон төрлийн ажил дээр зэрэг, уян хатан болон оновчтой ажиллах чадвартай байх.
  • ITIL болон IT дүрэм, журмын тодорхой мэдлэг, ойлголттой байх
  • Ажлын талбарт болон бусад орчинд сурч боловсрох, өөрийгөө өсөн хөгжүүлэх чадвартай байх.
  • Төслийг цаг тухайд хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгч байсан туршлагатай байх
  • Сиско CCNA болон түүнээс дээш сертификат-тай бол давуу тал болно.
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны соёл сайтай байх.
  • Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.