1. Түүхэн товчоон

    03/15/1950

    Хэдийгээр уурхайг 2013 оноос ашиглаж эхэлсэн ч тус ордыг нээсэн түүх нэлээд эрт үеийнх. Хүрэл зэвсгийн үед Оюу толгойн орчимд зэс олборлож байсныг гэрчлэх ул мөр бий. Түүхэн товчооноор тавтай аялна уу.

    Түүхэн товчоон
  2. Хайгуулын зөвшөөрөл авлаа

    04/20/1997

    Би-Эйч-Пи Минералс Оюу толгой болон ойр орчмын талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл авлаа. Би-Эйч-Пи 1997 оны 4-р сард анхны хайгуулын ажлаа эхэлжээ.

    Хайгуулын зөвшөөрөл авлаа
  3. Айвенхоу Майнз орж ирэв

    08/12/1999

    Би Эйч Пи нь “Оюу толгой” төслийг бүтээн байгуулахаар Канадын Айвенхоу Майнз компанитай хамтарсан компани байгуулав. Би Эйч Питэй хамтарснаар Айвенхоу Майнз нь Оюу толгойн талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийн 98 хувийг эзэмших болов.

    Айвенхоу Майнз орж ирэв
  4. Хюго Дамметт

    06/15/2005

    Хюго Дамметтын орд дэлхий дээрх хамгийн өндөр агуулга бүхий зэсийн ордын нэг болохыг өрөмдлөгөөр тогтоов. Энэ бол дэлхийн хамгийн том бөгөөд алт, зэсний хамгийн өндөр агууламжтай порфирын ордын нэг юм.

    Хюго Дамметт
  5. Айвенхоу Майнз & Рио Тинто

    03/05/2006

    Айвенхоу Майнз болон Рио Тинто Оюу толгой уурхайг бүтээн байгуулах, ашиглахад хамтран ажиллах стратегийн түншлэл байгуулахаар тохиролцов.

    Айвенхоу Майнз & Рио Тинто
  6. 1-р босоо амны нэвтрэлтийг дуусгав

    06/30/2008

    1385 метрийн гүнтэй 1-р босоо амны малталт нэвтрэлтийн ажлыг дуусгаснаар тус босоо ам нь Монгол Улс дахь хамгийн гүн босоо ам, Азийн хамгийн гүн босоо амуудын нэг болов.

    1-р босоо амны нэвтрэлтийг дуусгав
  7. Хөрөнгө оруулалтын гэрээ

    10/06/2009

    Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн уурхайн 34 хувийг эзэмших болов.

    Хөрөнгө оруулалтын гэрээ
  8. Рио Тинто компани төслийн үйл ажиллагааг удирдах болов

    03/01/2010

    Рио Тинто, Айвенхоу Майнз компаниуд шинээр гэрээ байгуулж, уг гэрээгээр Рио Тинто Айвенхоу Майнзад санхүүжилт олгосны хариуд “Оюу толгой” төслийг удирдах эрхтэй болсон. Ил уурхайн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажил эхлэв. Рио Тинто компани “Оюу толгой” төслийн үйл ажиллагааг удирдахаар боллоо. Бүтээн байгуулалтын үе шатанд төслийн талбай дээр 7,000 гаруй хүн ажиллаж байсан бөгөөд бүтээн байгуулалтыг цаг хугацаа, хөрөнгө зардлын хувьд төлөвлөснөөс өмнө дуусгав.

    Рио Тинто компани төслийн үйл ажиллагааг удирдах болов
  9. Рио Тинто дийлэнх багцыг эзэмшив

    01/25/2012

    1 дүгээр сарын 25-ны өдөр Рио Тинто компани Айвенхоу Майнз компанийн хувьцааны дийлэнх хэсгийг эзэмшилдээ авснаа зарлалаа.

    Рио Тинто дийлэнх багцыг эзэмшив
  10. Баяжуулах үйлдвэрийг ажиллуулж эхлэв

    12/15/2012

    Монголын хамгийн том, хамгийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийн байгууламж болох Оюу Толгой ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг асаав.

    Баяжуулах үйлдвэрийг ажиллуулж эхлэв
  11. Анхны баяжмал

    01/11/2013

    1 дүгээр сард анхны баяжмалаа үйлдвэрлэв.

    Анхны баяжмал
  12. Экспорт эхлэв

    07/09/2013

    7 дугаар сарын 9-ний өдөр “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 автомашинтай цуваа Гашуун сухайтын хилийн боомт руу хөдөлснөөр Оюу толгойн зэсийн баяжмалын дээж экспортод гарч эхэллээ.

    Экспорт эхлэв
  13. Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулав

    08/14/2014

    2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын Засгийн газар болон “Оюу толгой” компани “Өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурж, Монголын цахилгаан эрчим хүчний сүлжээг бэхжүүлэх алхам хийлээ.

    Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулав
  14. Цахилгааны дэд бүтцийг шилжүүллээ

    10/15/2015

    “Оюу толгой” компани цахилгаан дамжуулах томоохон дэд бүтцийг төрийн өмчлөлд шилжүүллээ. “Оюу толгой” компани өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол Улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд гарын үсэг зурлаа.

    Цахилгааны дэд бүтцийг шилжүүллээ
  15. 1.5 сая тонн баяжмал

    09/18/2015

    Есдүгээр сарын байдлаар экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ 1.5 сая тоннд хүрч, оны хоёрдугаар сард арилжааны үйлдвэрлэлийн үе шатанд шилжсэн эхний 18 сарын дотор нийт 1 сая тонн баяжмал ачсан амжилтаа улам батжуулж чадлаа.

    1.5 сая тонн баяжмал
  16. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлав

    05/19/2015

    5 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто, Туркойз Хилл Ресурс компаниуд далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

    Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлав
  17. Хамтын ажиллагааны гэрээ

    04/18/2015

    “Оюу толгой” компани Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

    Хамтын ажиллагааны гэрээ
  18. Алсын хараа - Манай ирээдүй

    01/23/2015

    "Оюу толгой" ХХК “Алсын хараа - Манай ирээдүй” буюу компанийнхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийн чиглэлийг шинэчлэн найруулж, энэ нь “Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна” гэсэн бидний эрхэм зорилгыг тодорхойлсон билээ.

    Алсын хараа - Манай ирээдүй
  19. Далд уурхайн Төслийн санхүүжилт батлагдлаа

    12/16/2015

    2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оюу толгойн далд уурхайн Төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо боллоо.

    Далд уурхайн Төслийн санхүүжилт батлагдлаа