Сүлжээний инженер (IP)

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-27 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн - Технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Сүлжээний инженер (IP) ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Гүний уурхайн болон Үйлдвэрлэлийн сүлжээ нь дээр төвлөрч ажиллах, түүний үйл ажиллагаа болон засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж гүйцэтгэх юм.

Үүрэг даалгавар

  • Сүлжээтэй холбоотой (FW rules, холболтын хүсэлтүүд гэх мэт) бусад хэлтсүүдийн хэрэглэгчээс тавьж буй шаардлагыг ойлгож, дүн шилжилгээ хийж шаардлагатай заавар зөвлөгөө өгөх
  • Мэдээллийн Технологийн холбогдох дүрэм журмуудыг ойлгож хэрэгжүүлэх
  • Сүлжээний засвар үйлчилгээ болон түүний удирдлага нь холбогдох дүрэм журмын дагуу хэрэгжиж байгааг баталгаажуулах
  • Тоног төхөөрөмжүүдийн шаардлагатай системийн шинэчлэлийг төлөвлөж мөн гүйцэтгэх
  • Үйлчилгээ үзүүлж буй байгууллагатай холбогдож шаардлагатай техникийн зөвлөгөө тусламж авах
  • Сүлжээний ерөнхий болон нарийвчилсан дизайн гаргаж баримтжуулах
  • IP хаягийн төлөвлөгөө болон хувиарлалт хийх
  • Сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргооны загвар гаргах
  • Сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоог хийж өөрчлөлтийн удирдлагын дагуу ажиллагаанд оруулах
  • FW өөрчлөлт хийх
  • Сервист шилжүүлэх шаардлагатай процессийг хэрэгжүүлэх
  • Систем тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх бичиг баримтыг боловсруулах
  • Гүний уурхайн сүлжээний дизайн болон түүнийг хэрэгжүүлэх дээр төвлөрч ажиллах
  • Түүний дараа гүний уурхайгаас бусад сүлжээтай холбоотой ажлууд дээр ажиллах
  • Төслийн баг болон ОТ Мэдээлэл Технологийн багтай хамтарч төсөл дээр ажиллах, мөн шаардлагатай сүлжээн дээр гарсан асуудлыг хамтран шийдэх
  • Төсөл болон сүлжээтэй холбоотой асуудлыг нэгтгэж баримтжуулах
  • Бусад техниктэй холбоотой асуудал дээр ажиллах
  • Аюулгүй ажиллагаа гэдэг бол хүн бүхэн ажлаа тараад гэр бүл болон найз нөхөд дээрээ эрүүл саруул очихыг хэлнэ. Энэ бол энэхүү албан тушаалтны эн тэргүүний зорилт, хариуцлага юм.
  • Аюулгүй ажиллагааны бүхий л стандарт, туршлага, бодлого, журмуудыг мөрдөж, аливаа осол зөрчлийг нэн даруй мэдээлэх.
  • ОТ компанийн ЭМААБООН-ын бодлого, стандартаар тогтоосон үнэт зүйл,зан үйлийг эрхэмлэж, хэрэгжүүлэх.
  • Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчныг эрхэмлэдэг, ослыг тэглэхийг эрмэлздэг, хүн бүрт аюулгүй, эрүүл ажлын байр бий болгоход идэвхитэйгээр оролцох.

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Компьютерийн шинжлэх ухаан эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалаврын зэрэгтэй мөн тухайн салбарт 3-с дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Cisco Сертификатууд (CCNA, CCNP, CCIE)
  • Камер болон карт уншигчийг суурьлуулах болон засвар үйлчилгээ хийж байсан өндөр туршлагатай
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны боловсрол сайтай байх
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.