Тээвэрлэлтийн зохицуулагч

Нээлтийн огноо: 2022-01-19
Хаалтын огноо: 2022-02-02 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Тээвэрлэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Тээвэрлэлтийн зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн тээвэрлэлтийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж, зохион байгуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Ханган нийлүүлэлтийн бараа, бүтээгдэхүүний үр ашигтай нийлүүлэлтийг хангахын тулд худалдан авалт, бараа материалын менежмент, агуулах болон бусад хэлтэстэй харьцаж дэмжлэг үзүүлэн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажил үүргийг гүйцэтгэнэ.
  • Бизнесийн үйл ажиллагааны гол хэмжигдэхүүний талаарх тайланг эцсийн хэрэглэгчид болон бусад оролцогч талуудад тогтмол бэлтгэн мэдээллэх.
  • Холбогдох дүрэм, журам, компанийн бодлого, аюулгүй ажиллагааны шаардлагыг дагаж мөрдөх.
  • Тухайн даалгасан зорилт болон даалгаврыг биелүүлэхийн тулд шаардлагатай бол бизнесийн нэгжүүд болон өөр бусад чиглэлийн бүлгүүдтэй харилцан хамтарч ажиллах
  • Өдөр тутмын ажил үүрэг гүйцэтгэх ба өөрийн туршлага зарчмуудыг баримтлан Эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинтой холбоотой асуудалыг шийдвэрлэн ажиллах
  • Оюу Толгой ХХК-ийн Аюулгүй ажиллагааны бодлогод хувь нэмрээ оруулах ба тээврийн үйлчилгээ эрхлэгч нь Оюу Толгой ХХК-ийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх тал дээр ажилтанд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Экспортын тээврийн хэлтсийн төлөвлөгөө
  • Экспортын ачааллыг төлөвлөх
  • Цувааг зохион байгуулах болон мэдээллэх
  • Тээвэрлэлтийн тайланг боловсруулах, шаардлагатай тохиолдолд мэдээлэл оруулах
  • Үйл ажиллагааны сайжруулалт:
  • Экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой 10%-н үйл явцын сайжруулалт хийх"

Тавигдах шаардлага

  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай байх
  • Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлох, эрсдлийг удирдах чадвартай байх
  • Excel, PowerPoint зэрэг MS Office програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх
  • Өгөгдөл болон мэдээллийн дүн шинжилгээ хийх, менежментийн өндөр ур чадвартай бай
  • Англи хэлний аман болон бичгийн чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.