ТУЗ-ийн дарга UBS TВ-ийн “Цай юу, кофе юу?” нэвтрүүлэгт оролцлоо

“Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх UBS ТВ-ийн “Цай юу, кофе юу?” нэвтрүүлгийн 2015 оны 11 дүгээр сарын 8-ны дугаарт оролцож, “Оюу толгой” компанийн сүүлийн үеийн мэдээллээс хуваалцаж, “Их говийн аялгуу” хэмээх шинэхэн цомгийг танилцууллаа. Уг цомогт ТУЗ-ийн дарга Г.Батсүхийн шүлэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хөгжим “Оюу толгой” дууг шингээсэн болно. ТУЗ-ийн дарга Г.Батсүх мөн өөрийн гэрэл зураг авах сонирхлын талаар ярилцаж, уран бүтээлийнхээ тухай яриа өрнүүлсэн юм.

“Их говийн аялгуу” симфони чуулбар болон Оюу толгой дууг “Их говийн аялгуу” цомгийн хуудаснаас сонордоно уу.