Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн цогц үнэлгээг (БОННҮ) хөндлөнгийн байгууллагаар 2012 онд хийлгэсэн. Уг ажлын хүрээнд орон нутгийн болон бүс нутгийн удирдлагууд, орон нутгийн аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагууд, ард иргэдийн төлөөлөлтэй зөвшилцөн ажилласан юм.

БОННҮ бол “Оюу толгой” төслийн зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх шууд болон шууд бус нөлөөллийг тооцон гаргаж ирсэн судалгаа юм. Үүгээр “Оюу толгой” төслөөс байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага түвшинд хэрхэн байлгах, нөлөөллийг удирдах болон уурхайн ашиглалтын бүхий л хугацаанд эерэг үр нөлөөг хамгийн өндөр түвшинд хэрхэн хүргэхийг тодорхойлсон. Энэхүү баримт бичигт уурхайн үйл ажиллагааны туршид буюу төслийн хугацаанд компанийн шийдвэр гаргалтад орон нутгийн иргэдтэй зөвшилцөх журмыг зааж өгсөн байдаг.

БОННҮ-ний тухай

  • БОННҮ нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас тавьж буй төслийн санхүүжилт хийхэд зайлшгүй хийдэг үнэлгээ бөгөөд 2012 оны 8 дугаар сард олон нийтэд мэдээлсэн.
  • Энэхүү баримт бичиг нь төслийн санхүүжүүлэгчид, зээлдэгчдээс тавьж буй олон улсын стандарт болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийг бууруулахад баримталж буй манай компанийн стандарттай нийцэж байгаа юм.
  • Бид БОННҮ болоод түүний хэрэгжилтийн талаарх хөндлөнгийн бие даасан аудитын байгууллагын дүгнэлтийг анх 2013 онд олон нийтэд мэдээлсэн юм. Бид энэ үед 742 үүрэг амлалтаасаа 678-ыг нь биелүүлсэн бөгөөд хэрэгжилт нь 91 хувьтай байв.
  • 2016 онд хэвлэгдсэн бие даасан аудитын байгууллагын шалгалтаар 742 үүрэг амлалтын 728 нь биелсэн буюу хэрэгжилт 98.1 хувь болж өссөн юм.
  • Өнөөгийн байдлаар “Оюу толгой” компани нэн даруй засаж сайжруулах, хэрэгжилт дутуу зүйлгүйгээр цаашид биелэлтийг бүрэн хангах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, менежментий төлөвлөгөө, аудитын тайлантай танилцах