Electrician

Open date: 2015-03-20
Close date: 2015-04-03
Department:

Оюу толгой бол өндөр агуулгатай зэс, алтны баяжмал үйлдвэрлэх ил, далд уурхайн бүтээн байгуулалт бүхий боловсруулах үйлдвэр, дэд бүтцүүдээс бүрдсэн зэс-алтны уурхай юм. Оюу толгойн боловсруулах үйлдвэрийн ашиглалт, үйлчилгээг сургаж бэлтгэсэн Монгол ажилчид явуулдаг. Оюу толгойн ажиллах хүчний 95-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд байна

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ны Ил уурхайн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар нэг (1) Цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Экскаватор, өрмийн машины өндөр хүчдэлийн хэвийн ажиллагаа болон засвар үйлчилгээг голлон хариуцана. Өндөр хүчдлийн хэвийн ажиллагааг хангаж, засварын ажлыг аюулгүй үр дүнтэй гүйцэтгэж олборлолтын багийн ажилд дэмжлэг үзүүлэх нь энэхүү ажлын байрны гол зорилго юм.

Үүрэг даалгавар

  • Ил уурхайн үйл ажиллагааг цахилгаанаар хангах. BE495 цахилгаан экскаватор болон Атлас Копко 351Е өрмийн машины өндөр хүчдэлийн засвар, цахилгаан түгээлт, дэд цахилгаан станцын засвар үйлчилгээ, автомат удирдлага болон электрон системийн оношилгоо болон засах үйл явцыг аюулгүй, үр дүнтэй явуулах. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ үүнд мөн багтана.
  • Олборлолтын төлөвлөгөөний дагуу өндөр хүчдэлийн кабел болон дэд станцыг нүүлгэх
  • Баримт бичиг цуглуулах, тайлагнах, үзлэг хийх, техникийн зааварчилгаа болон дүн шинжилгээ хийх. Шаардлагатай үед гэрээлэгчид болон гадны ханган нийлүүлэгчидтэй нягт холбоотой ажиллана.

Тавигдах шаардлага

  • Цахилгаанчны үнэмлэхтэй /цахилгааны сургалт төгссөн сертификаттай байх
  • Өндөр хүчдэлийн /6600в/ засварын ажлын туршлагатай. Уурхайн цахилгааны туршлага бол давуу тал болно.
  • Өндөр хүчдэл асаалт, автомат удирдлагын оношилгоо хийх, засварлах, өндөр хүчдэлийн засварын сургалтанд хамрагдсан байх.
  • Уурхайн өндөр хүчдэлийн оношилгоо болон засварын ажлын туршлагатай байх
  • Уурхайн экскаваторын болон өрмийн цахилгааны ажлын туршлагатай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • 'Оюу толгой' ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөх (3Х4 хэмжээтэй 1% цээж зураг наасан байх)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл, Товч намтар (англи, монгол хэлээр)

If you have any enquiries, please contact the following addresses:

Monnis Tower, 1st Floor
Chinggis Avenue 15, Sukhbaatar District
Ulaanbaatar - 14240, Mongolia

Tel: + (976) - 7010-3604


All potential candidates must be medically cleared.
Only shortlisted candidates will be contacted and asked to submit additional documents

For successful candidates, please be advised that information submitted and collected during the recruitment process may be used or required by other HR functions such as Training and HR Services.

Employees of the Oyu Tolgoi LLC and subcontract companies currently working at Oyu Tolgoi mine must notify their employer of their application prior to progressing to the interview stage.

Oyu Tolgoi LLC ensures fair and transparent recruitment practices where all applicants are provided with equal opportunities and the decision on recruitment is made by committee members without any involvement of mediating individuals.