Дадлагажигч ажилтан

Нээлтийн огноо: 2022-04-12
Хаалтын огноо: 2022-04-21 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Оюу толгойн уурхайн талбарт ажлын чиг баримжаа олгон, техникийн ур чадваруудыг эзэмшүүлэх 2 жилийн хугацаатай Дадлагажигч ажилтан сонгон шалгаруулж авна.

Элсүүлэх мэргэжлийн чиглэл:

  • Суурин тоног төхөөрөмжийн механик – Энд дарна уу
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн механик – Энд дарна уу
  • Цахилгаанчин – Энд дарна уу

Шалгаруулалтад тэнцэж, элсэн орсон суралцагчид сургалтын явцад Оюу Толгой уурхайн талбар дахь хуваарь (ростер)-ийн дагуу ажиллаж, суралцах ба амжилттай төгсөгчид Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн ур чадварын ‘Гэрчилгээ III’-г гардан авна.

Тавигдах шаардлага

  • Дээр дурдсан мэргэжлийн дагуу Монгол улсын мэргэжлийн үнэмлэхтэй эсвэл Баклаврын дипломтой байх;
  • Суралцах чин хүсэл, эрмэлзэлтэй байх;
  • Англи хэлний aнхан шатны мэдлэгтэй бол давуу болно.
  • Ханбогд болон Даланзадгад суманд өмнө нь явагдсан “Мэргэжил олгох’ хөтөлбөрт хамрагдан, Цахилгаан, Механик, Гагнуур мэргэжлээр Австрали улсын мэргэжлийн ур чадварын ‘Гэрчилгээ II’ авсан бол давуу тал болно.
  • Өмнөговь аймгийн харъяалалтай мөн оршин суудаг бол давуу тал болно.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.