Автомашины дуудлага худалдааны урилга

Тендерийн дугаар: -
Нээх огноо: 2015-12-02
Хаах огноо: 2015-12-30
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

Оюу Толгой ХХК нь Хавсралт 1-д заагдсан тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана.

Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү тээврийн хэрэгслүүдийг 2015 оны 12-р сарын 23-аас 12-р сарын 29-ны өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд доорх хаягаар үзэж танилцаж болно.

Этүгэн дээд сургуулийн 1-р байрны авто гараж

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Төв усан бассейны урд

Бээжингийн гудамж-29,

Улаанбаатар хот, Монгол улс

Үнийн саналыг 2015 оны 12-р сарын 30-ний өдрийн 09:00 - 17:00 цагийн хооронд доорх үнийн санал хүлээн авах цэгт байрлуулсан саналын хайрцагт хийнэ ( Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг бөглөх).

Оюу Толгой ХХК-ийн ресепшн

Моннис Цамхаг, 1 давхар

Чингисийн өргөн чөлөө-15

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Дуудлага худалдаанд оролцогч нь үнийн санал өгч буй хөрөнгө тус бүр дээр 50,000 (тавин мянга) төгрөгийн дэнчин тавих ёстой. Дэнчингийн мөнгийг Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК-н дахь 5601001018 тоот дансанд 2015 оны 12-р сарын 30-ний өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлсэн байна.

Нэмэлт мэдээлэл:

  • Дэнчин тавьсан банкны гүйлгээний утга нь дэнчин тавьж буй хөрөнгийн Хувийн дугаар болон оролцогчийн Регистерийн дугаар-ийн дугаарын мэдээллийг агуулсан байх ёстой. Жишээ нь: ЧЖ75101402 регистерийн дугаартай иргэн Б хавсралт 1-д заагдсан 4 хувийн дугаартай, 44-52 УБЗ улсын дугаартай Land rover Freelander машинд дэнчин болох 50,000 төгрөг байршуулах тохиолдолд банкны гүйлгээний утга дараах байдалтай байна. “Хувийн дугаар 4, ЧЖ75101402”
  • Дэнчингийн мөнгийг дээрх хугацаанд шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгжийн үнийн саналыг хүчинтэйд тооцохгүй болохыг анхаарна уу.
  • Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банкинд байршуулсан дэнчингийн мөнгийг 2016 оны 1-р сарын 07-нд үнийн саналын хуудсан дээр бичигдсэн таны данс руу буцаан шилжүүлнэ.
  • Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогчтой эхэлж утсаар холбогдоно.
  • Амжилттай оролцсон худалдан авагч нь төлбөрийг 2016 оны 1-р сарын 13 -ны өдрөөс өмнө шилжүүлснээр тухайн автомашиныг эзэмших эрхтэй болно. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд үнийн саналыг хүчингүйд тооцож (дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй) дараагийн оролцогчид шилжүүлнэ.
  • Худалдан авагч нь гэрээ зурагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Дуудлага худалдааны талбайгаас худалдан авсан тээврийн хэрэгсэлийг авч явсан байх үүрэгтэй.


“Оюу толгой” ХХК

Хангамжийн хэлтэс

.