CAT563E загварын зам нягтруулагч индүү худалдах дуудлага худалдаа

Оюу Толгой ХХК нь дор дурдсан CAT563E загварын зам нягтруулагч индүүг дуудлагаар худалдах үнийн санал авч худалдана.

Дуудлагаар худалдах бүтээгдэхүүний танилцуулга

Оюу Толгой ХХК нь 2004 онд үйлдвэрлэсэн CAT563E загварын замын нягтруулагч индүүг газар шорооны ажилд ашиглах зориулалтаар худалдан авсан бөгөөд уг тоног төхөөрөмжийг 2006 оноос хойш ашиглаж байгаа, цаашид ашиглахгүй болно.

Тус техникийг компанийн үйл ажиллагаанд зориулалтын дагуу тогтмол ашиглаж байсан бөгөөд төлөвлөгөөт засвар үйлчилгээг хуваарийн дагуу тогтмол хийж, чанартай сэлбэг хэрэгсэл ашиглан засварлаж байсан болно. Уг тоног төхөөрөмжийг одоо байгаа байдлаар нь, одоо байгаа газраас нь очиж авах нөхцөлтэйгээр дуудлагаар худалдана.

Бүтээгдэхүүний нэр, техникийн үзүүлэлт: COMPACTOR (VIBRATING) CAT CS563E- ЗАМЫН НЯГТРУУЛАГЧ ИНДҮҮ (зургийг Хавсралтаас үзнэ үү)

  • Бүх жин : 9,917кг
  • Ангилал: 7680, М, Евро III
  • Жин: 12.1 тн
  • Урт: 6.3м
  • Өргөн: 2.3м
  • Өндөр: 3.1м
  • Үйлдвэрлэгч: Caterpillar
  • Дуудлага худалдааны доод үнэ: 116’000’000 төгрөг

Дуудлагаар худалдах хөрөнгийг очиж үзэх хаяг:

  • Очиж үзэх бол урьдчилан зөвшөөрөл авна.
  • Дэлгэрэнгүй хаяг: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюу Толгой уурхайн талбайгаас өөрийн ачих техниктэйгээ очин, ачуулж авах боломжтой. Худалдан авагч нь Оюу Толгой уурхайн талбайгаас газар шорооны нягтруулагч индүүг ачиж гарсны дараах хугацаанд үүсч болох саатал, эвдрэл гэмтэл болон бусад асуудлыг Оюу Толгой ХХК хариуцахгүй болно.
  • Холбоо барих хаяг: Техник тоног төхөөрөмж борлуулж буй хэлтсийн Ахлах ажилтан 99904607, 99073672, 99011893.

Дуудлага худалдаанд оролцох:

Үнийн саналыг 2023 оны 11-р сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл Хавсралт-д заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудсыг компьютер дээр бөглөн хэлбэрээр RFxBox@ot.mn цахим шуудангийн хаягаар “AUC2023111601 CAT563E загварын зам нягтруулагч индүү худалдах дуудлага худалдаа” гэсэн гарчигтайгаар илгээнэ.

Дуудлага худалдаа:

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
  • Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 2023 оны 11-р сарын 30-ны өдрийн 17.00 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
  • Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.

Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох:

Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын Гурав хоногийн дотор Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ноогдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.

Анхаарах зүйлс

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй болно.
  • Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ гэдгийг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртөгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэйг анхаарна уу.
  • Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно уу.


ОЮУ ТОЛГОЙ ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР