Хэрэглэж байсан мужааны цахилгаан багажууд зарах дуудлага худалдаа

Оюу толгой ХХК нь татах гэсэн холбоос дээр харуулсан төхөөрөмжийг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана. Дуудлага худалдааны анхны үнэ мөн татах гэсэн холбоос дээр харуулсан болно.

Дуудлагаар худалдах бүтээгдэхүүний танилцуулга, зураг

Хавсралт 1-ээс үзнэ үү.

Хавсралт 1-т сэлбэгийн нэр төрөл, тоо ширхэг дурьдагдсан.

эдгээр мужааны цахилгаан багажуудыг ОТ ХХК нь Үйл ажиллагааны мужааны ажилд зориулан 2019 болон 2020 онуудад шинээр нь худалдан авсан бөгөөд цаашид ашиглахгүй багажууд болно. Мужааны цахилгаан багажуудыг зориулалтын байгууламжинд суурилуулж ашиглаж байсан бөгөөд багажийг сүүлийн 2 жил ажиллуулалгүй хадгалсан бөгөөд багажуудын чанар, насжилтанд хадгалалтын горим нөлөөлсөн гэж үзвэл ОТ ХХК хариуцлага хүлээхгүй болно.

Дуудлагаар худалдах хөрөнгийг очиж үзэх хаяг

  • Очиж үзэх боломжгүй. Мэдээллийг зөвхөн утсаар авах боломжтой.
  • Дэлгэрэнгүй хаяг: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюу толгой уурхайн талбайгаас өөрийн ачих техниктэйгээ очин, ачуулж авах боломжтой. Худалдан авагч нь Оюу толгой уурхайн талбайгаас мужааны цахилгаан хуучин багажуудыг ачиж гарсны дараах хугацаанд үүсч болох саатал, эвдрэл гэмтэл болон бусад асуудлыг Оюу Толгой ХХК хариуцахгүй болно.


Холбоо барих :

Сэлбэг борлуулж буй хэлтсийн Ахлах Ажилтан 99012780

Дуудлага худалдаанд оролцох:

Үнийн саналыг 2023 оны 03-р сарын 14-ний өдрийн 17 цаг хүртэл Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг компьютер дээр бөглөн RFxBox@ot.mn электрон шуудангийн хаягаар “AUC2023030102 Мужааны хэрэглэж байсан цахилгаан багажууд зарах дуудлага худалдааны зар” бүхий гарчигтайгаар хүлээн авна.

Дуудлага худалдаа:

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
  • Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 2023 оны 03-р сарын 14-ний өдрийн 17 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр худалдан авах үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
  • Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.

Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох:

Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын Гурав хоногийн дотор Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ноогдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.

Анхаарах зүйлс

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй болно.
  • Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ гэдгийг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртөгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэйг анхаарна уу.
  • Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно уу.

ОЮУ ТОЛГОЙ ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР