Aдминистратор

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүнйи Уурхайн Тактикийн Үйл ажиллагааныХэлтэс, Захиргааны багт ажиллах хоёр (2) Aдминистратор ажлын байранд Улаанбаатарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар нэг, уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллана нэг ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн захиргааны үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Энэ нь нэг жилийн хугацаатай ажлын байр болно.

Үүрэг даалгавар

  • ОТ сайт дахь ОТГУ-н үйл ажиллагааны багуудад Улаанбаатар оффисоос дараах админы болон бичиг хэргийн дэмжлэг үзүүлэх
  • ОТ ХХК-ийн хүчин төгөлдөр баримталж буй ёсзүйн дүрэм, нууцлалын бодлогыг дагаж мөрдөх
  • Удирдлагын шийдвэр гаргалтын үйл явцыг явуулахад удирдах ажилтандаа цаг алдалгүй дэмжлэг үзүүлж, санал өгч байх
  • Осмошн, РТБШ зэрэг бизнесийн системүүд дээр дараах ажил үүргийг гүйцэтгэх:
  • Аяллын систем дээр ажилтны бүртгэлийг үүсгэж, шинэчлэх; дотоодын нислэгийг зохион байгуулж, аяллын захиалга хийх
  • Ажилтнуудындотоодын нислэгийн бүтэн жилийн хуваарь гаргахад дэмжлэг үзүүлэх, өөрчлөлтийг бүртгэх
  • Олон улсын аяллын захиалгыг хийх
  • Шаардлагатай үед нисэх буудал, зочид буудлын хооронд унаа зохицуулах
  • Бараа материал, үйлчилгээний захиалга хийх,Засвар үйлчилгээний мэдэгдлийг өгөх, нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөх хүсэлт үүсгэх, АНСИ үүсгэх
  • Удирдах ажилтанд ФРЭЕДОМ систем дээр зардал хаахад туслах
  • Шинэ болон одоо ажиллаж буй ажилтнуудад зориулан МТ-ийн тоног төхөөрөмж, программ хангамжийн хүсэлт үүсгэх
  • Ажилтанд шаардлагатай сургалтыг захиалах
  • Хүний нөөцийн түнш (үүд)-тэй хамтран дараах асуудалд нэгдмэл систем хандлага баримтална: Цалин (Хураангуй/РТБШ/Ажлын хуваарийн дүрэм журам), аялал, ажил амралтын хуваарьт орсон аливаа өөрчлөлтийг цаг тухайд нь мэдээлэх
  • Цахим цагийн бүртгэл, чөлөөний хүсэлт зэрэг ХН-тэй холбоотой бусад хүсэлт гаргах
  • Ажилтны ээлжийн амралтын хүсэлтийг систем дээр хүлээн авч шаардлагатай мэдээллийг шалган ХН рүү илгээх, аялалыг өөрчлөх
  • Ажилтны уурхайн талбар дээр амьдрах өрөөний хуваарьлалтын төлөвлөгөөг гаргах, өөрчлөлт хийх хүсэлтийг кемпийн багт уламжлах
  • Ослын Удирдлын Багийн ажиллах хуваарийг гаргаж, өөрчлөлт гарвал нэн даруй багт мэдэгдэх
  • Ажилтанд Халаадаггүй хоолны эрхийг олгох, өөрчлөлтийг бүртгэх
  • Оффисын ажилтнуудын хэрэглэх амны хаалтны захиалгыг хийх
  • Гүнд ажиллах ажилтнуудын клетний тасалбарыг захиалах
  • Шаардлагатай үед Ковидын халдвар авсан ажилтантай утсаар холбогдон явсан замын маршрут гаргах, голомтын ариутгал хийх газруудын тодорхойлох
  • Шаардлагатай үед тоо мэдээлэл шивж оруулах
  • Шаардлагатай үед бусад холбогдох ажил үүргийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан 2-с дээш жилийн ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • м хангамжуудын нуугдмал үйлдлийн горимуудыг мэддэг ба ашиглаж чаддаг байх(Developer tab, or Animation tab, Add ins гэх мэт)

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг 2022 оны Тавдугаар сар 16 өдрийн 18:00 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)