Aдминистратор
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхай Тактикийн Үйл Ажиллагааны хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Aдминистратор ажлын байранд ажилтан шалгаруулж авна. (Энэхүү ажлын байр нь нэг жилийн хугацаатай ажлын байр болно.)
Энэхүү ажлын байрны зорилго нь төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн захиргааны үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Гүний болон гадаргын оффисуудын хангамж, бичиг хэргийн материалыг захиалах, нөөцийг бүрдүүлэн бэлэн байлгах
- Оффисын засвар үйлчилгээний асуудлыг холбогдох талуудад тавьж, шийдвэрлүүлэх, тогтмол хийгддэг үзлэг шалгалтын ажил эхлэх зөвшөөрөл дээр гарын үсэг зурах буюу хийгдэж байгаа ажлуудыг хянах
- Оффисын орчмын аюулыг арилгахад багуудтай хамтран ажиллах
- Галын идэвхитэний үүргийг гүйцэтгэх, багуудын өглөөний хурлыг бүртгэлийн хуудсыг нэгтгэн цуглах цэгийн хайрцагт хийх, галын дохиолол дуугарсан үед гаргаж багуудах тараах ирцийг авах
- Гүний уурхайд ээлжээр ажилладаг ажилтнуудын боолтын хоолны цүнх, ХХХ-ийн захиалгыг хийж, агуулахаас авчиран тараалтыг хийх
- Гүний уурхайд ирж байгаа зочдод ХХХ бэлдэж өгөх, зочдын ХХХ-ын бүртгэлийг хөтлөн дараа дараагийн айлчлалд зориулан нөөцийг бүрдүүлэх
- Нийт ГУ ажилчдын ГУ-н пайзыг хэвлэх ба шинэчлэх, өөрчлөлтийг бүртгэх, малгайн дугаар хэвлэх, холбогдох хэрэгслийн захиалах
- Шинэ ажилтныг хүлээн авч, ажилдаа орох үйл явцад туслалцаа үзүүлэх ( ажилтны үнэмлэх, нэрийн хуудас, ширээн дээр тавих ажилтны нэрийн шошго, оффисын түлхүүрийг,зохион байгуулж ажиллах)
- Уурхайчдын локерын хуваарилалтыг хийх, бүртгэлийг хөтлөх, өөрчлөлтийг зохицуулах, тайлан гаргах
- Локер эзэмшигдэд цоож, угаалгын уут, алчуур зэргийг бэлэн байлгах, нөөцийн бүрдүүлэлт хийх
- Хатаалга болон локертой холбоотой санал гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэх (угаалганд өгсөн хувцас алга болох, халуун ус тасрах, 00 бөглөрөх, локерны цүү засуулах гэх мэт)
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан 2-с доошгүй жилийн ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Жолооны B ангилалын үнэмлэхтэй байх
- Биеийн хүчний ажил үүрэг гүйцэтгэх чадамжтай байх
- Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.