Хэвлэл мэдээлэл
Амжилтын түүх

75 оюутан, сурагчдад батламж гардууллаа

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан “Оюу толгой” компани 2019-2020 оны хичээлийн жилд “Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр”-өөр суралцах 25 оюутан болон “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах 50 сурагчид батламжийг нь гардуулж өглөө. “Оюу толгой” компани “Эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх” алсын хараан дор Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын боловсрол, хөгжилд хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд манай боловсролын хөтөлбөрт 2,600 гаруй оюутан, залуус хамрагдсан байна. Баяр хүргэе!

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.