Oyu Tolgoi Goes Green төслийн хүрээнд мобайл аппликейшн хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компани болон мэргэжлийн байгууллагыг “Oyu Tolgoi Goes Green” төслийн хүрээнд мобайл аппликейшн хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

Үйлчилгээ үзүүлэгч нь Оюу толгойн “Oyu Tolgoi Goes Green” төслийн хүрээнд мобайл аппликейшн шинээр хөгжүүлнэ.

Үйлчилгээ үзүүлэгч нь дараах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:

  1. SAP дугаартай Оюу Толгойн бүх ажилчдад хүртээмжтэй шинэ аппликейшн хөгжүүлэх.
  2. Шаардлагын дагуу программын функцуудыг тодорхойлж мобайл аппликейшний дизайн гаргах.
  3. Аппликейшн доторх урамшууллын онооны системийг хөгжүүлэх (Points system).
  4. Аппликейшн дотор хэрэглэгчийн профайл цэс хөгжүүлэх.
  5. Аппликейшнд жижиг интерактив тоглоомуудыг хөгжүүлж оруулах.
  6. Мерчиндайз бүтээгдэхүүн харах, худалдан авах хэсгийн дизайн гаргаж хөгжүүлэх
  7. Асуулт, хариултын хэсгийг хөгжүүлэх.
  8. Хэрэгцээтэй мэдээлэл, нийтлэл байршуулах, унших хэсэгтэй байх.
  9. Зарлал болон сүүлийн үеийн мэдээлэл харуулах мэдээллийн самбар (notification)
  10. Agile аргачлалаар аппликейшний хөгжүүлэлтээ хийж нийлүүлэх.
  11. Аппликейшний гол функцуудыг төслийн багийн шаардлагын дагуу хэсэгчлэн нийлүүлэх боломжтой байх.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнө энэ чиглэлээр хийж гүйцэтгэж байсан ажлуудын талаарх товч танилцуулгыг ppt хэлбэрээр бэлдэх
    • Урамшууллын онооны систем хөгжүүлж байсан туршлагатай байх.
    • Аппликейшнд интерактив тоглоом хөгжүүлж байсан туршлагтай байх.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 10-р сарын 20-ны өдрийн 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР