Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаа хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаа хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].

Ажлын цар хүрээ:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь Оюу Толгой компаний захиалгаар Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн суурь судалгааг хийж гүйцэтгэх бөгөөд тус Компанийн уурхайн ажиллаж буй Өмнөговь аймгийн нийгэм-эдийн засаг, хүний эрхийннөхцөлд байдал, сүүлийн жилүүдийн өөрчлөлтийг судалж, гүнзгий дүн шинжилгээ хийж, судалгааны тайлан бэлтгэнэ. Судалгааны үр дүнг компанийн орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр, уул уурхайн нөлөөллийг бууруулах, орон нутгийн талуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг төлөвлөх,хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг хэрэгжүүлэхэд зориулан хэрэглэнэ.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь дараах үндсэн ажлуудыг хийж гүйцэтгэх бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй:

  • Судалгаагаар Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, хүний эрхийн суурь нөхцөл байдлыг ерөнхийд нь судлах ба Ханбогд, Манлай, Даланзадгад, Баян-Овоо, Цогтцэций сум тус бүрийг тусгайлан авч үзэхээс гадна Ханбогд сумын нөхцөл байдлыг тодруулан авч үзнэ.
  • Судалгааны сэдэв нь орон нутгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, түүний дотор хүн ам, хүн ам зүйн шилжилт хөдөлгөөний сүүлийн үеийн өөрчлөлт, олон нийтийн нийгэм-эдийн засгийн хэрэгцээ, өрхийн эдийн засгийн байдал (сайн сайхан байдал, боловсрол, ажил эрхлэлтийн байдал), өрхийн орон сууцны хангамж, хүн амын эмзэг байдал зэрэг нийгэм-эдийн засаг, хүний эрхийн олон үзүүлэлтүүдийг хамарч гүнзгий дүн шинжилгээ хийнэ. Мөн олон нийтийн оролцоо, хууль сахиулах чадвар, иргэдийн эрүүл мэндийн байдал, нийгмийн тодорхойлогч хүчин зүйлүүд, бизнесийн таатай орчны өөрчлөлт, өрсөлдөаний давуу тал, томоохон болон шинээр төрөн гарч ирж буй эдийн засгийн салбарууд зэрэг гол сэдвүүдийг хамарна.
  • Судалгааны тайланг Монгол, Англи хэлээр бэлтгэж хүлээлгэн өгнө.


Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга;
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2);
  • Холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР