Өгөгдлийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай
“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компани болон мэргэжлийн байгууллагыг Өгөгдлийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Үйлчилгээ үзүүлэгч нь Оюу толгойн техникийн болон үйл ажиллагааны өгөгдлийн менежментийн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэх үзүүлж ажиллана.
Үйлчилгээ үзүүлэгч нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ:
- Өгөгдлийн менежментийн түвшинг үнэлэх
Оюу толгойн үйл ажиллагааны өгөгдийн менежментийн чадамжийн өнөөгий түвшинг тодорхойлох, сайжруулах боломжийг илрүүлэхэд чиглэн өгөгдлийн менежментийн өнөөгийн чадамж болон туршлагыг үнэлж тодорхойлно.
- Өгөгдлийн нэгдсэн бүртгэл хийх
Оюу Толгойн үйл ажиллагааны өгөгдлүүдийг илрүүлэх, ангилах, үйл ажиллагаатай холбоотойгоор цуглуулж, үүсгэж, ашиглаж, хадгалж буй үйл явцыг бүртгэх тодорхойлох замаар баримтжуулан бүртгэлжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Энд дурдсан өгөгдлийн тухай ойлголтод тодорхой бүтэцлэгдсэн буюу цогц өгөгдөл, хүснэгт болон нарийн тодорхой бүтэцлэгдээгүй буюу баримт, зураг, дүрс бичлэг болон бичвэрийг ойлгож болно.
- Өгөгдлийн удирдлагын тогтолцоо
Уул уурхайн салбарын тоон мэдээллийн онцлог шинж чанарт нийцсэн өгөгдлийн засаглал болон менежментийн тогтолцооны загварыг хөгжүүлнэ.
- Оюу толгойн үйл ажиллагааны өгөгдлийн стратеги
Компанийн техникийн болон үйл ажиллагааны өгөгдлийг оновчтой удирдах өгөгдлийн менежментийн тогтолгоог бүрдүүлэх цогц стратегийг боловсруулна.
- Оюу толгойн өгөгдлийн менежментийн зураглал
Өгөгдлийн менежментийн тогтолцоог оновчтой хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааны богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг боловсруулна.
- Оролцогч талуудыг үйл ажиллагаандаа хамруулах төлөвлөгөө
Сонгосон өгөгдлийн менежментийн тогтолцоо, өгөгдлийн стратегийг хэрэглээнд оновчтой нэвтрүүлэхэд оролцогч талуудыг үйл ажиллагаандаа нэгтгэх цогц төлөвлөгөөг гаргана.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага,танилцуулга.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР
.