“FAG Detector III” чичиргээ хэмжигч багаж засварлах үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компани болон мэргэжлийн байгууллагыг “FAG Detector III” чичиргээ хэмжигч багаж засварлах үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхол, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ажлын цар хүрээ:

Үйлчилгээ үзүүлэгч нь Оюу толгойн “FAG Detector III” чичиргээ хэмжигч багажийн засвар үйлчилгээний хүрээнд дараах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:

  • Оношилгоо хийх: одоо ашиглагдаж байгаа “FAG Detector” багажид оношилгооны нарийвчилсан үнэлгээ хийж, засварлах, солих шаардлагатай асуудал, согог зэргийг тодорхойлно.
  • Засвар хийх, эд ангиуд солих: Оношилгооны үр дүнд үндэслэн үйлдвэрлэгчээс шаардлагатай бүх засвар, түүний дотор гэмтэлтэй, хуучирсан эд ангиудыг солих ажлыг анхны техникийн нөхцөл, стандартын дагуу гүйцэтгэнэ.
  • Эд анги солих: Шаардлагатай бол багажийн найдвартай ажиллагааг хангахын тулд гэмтэлтэй, хуучирсан эд ангиудыг өндөр чанартай, баталгаажсан эд ангиар солино.
  • Чанарын баталгаа гаргах: Багажийн нарийвчлал, найдвартай ажиллагааг хангах эсвэл сайжруулахын тулд чанарын баталгаа гаргана.
  • Туршилт, шалгалт тохируулга: хийх Зассан эсвэл үйлдвэрлэсэн бүх багаж нь үйлдвэрлэлийн стандарт шаардлагыг хангаж буйг баталгаажуулж туршилт, тохируулга хийнэ.
  • Баримт бичгээр хангах: Багажийн засвар, үйлчилгээний тайлан, шалгалт тохируулгын гэрчилгээ, хэрэглэгчийн гарын авлага зэрэг иж бүрэн баримт бичгээр хангана.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, баримт бичгийг хавсарган хамт ирүүлнэ:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага, тодорхойлолт: Өмнө нь ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын мэдээлэл, үйлдвэрлэгчтэй холбоотой ажилласан тухай нотолгоог хавсаргах.
  • Чанарын стандарт: Засварын ажлын хангах ёстой чанарын тодорхой стандарт, зохицуулалт, салбарын шаардлагыг харуулна.
  • Сертификат: Үйлдвэрлэгчээс танай компани эзэмшсэн байхыг шаарддаг гэрчилгээ, мэргэшлийн тухай мэдээлэл, тухайлбал ISO гэрчилгээ эсвэл салбарын тусгай гэрчилгээ.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР