Дуудлагын жолоочийн үйлчилгээ

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай хувь хүн, байгууллагыг “Дуудлагын жолоочийн үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

1. Ажлын цар хүрээ:

Ажлын зорилго:

Даланзадгадын (ДЗ) оффист доорх шалтгааны улмаас тээврийн хэрэгсэл шаардлагатай болдог. Тухайлбал;

  • Бусад хэлтсүүдийн хүсэлтийн дагуу орон нутгийн байгууллагуудад бичиг тоот хүргэж өгөх
  • Бусад хэлтсүүдийн хүсэлтийн дагуу орон нутгийн байгууллагуудаас төрөл бүрийг зөвшөөрөл авах, шаардлагатай бичиг баримтыг батлуулах, шаардлагатай материал авах
  • Нисэх буудлаас удирдлагууд болон зочдыг тосож авах
  • Яаралтай болон гэнэтийн арга хэмжээний үед мөн ГОХД Сангийн төслийн арга хэмжээтэй холбоотойсумд болон УБ явах
  • ДЗ-тай танилцах аялал, ДЗ-д зохион байгуулагдах уулзалтууд, ханган нийлүүлэгчид болон орон нутгийн байгууллагуудад зочлох

Ажлын үр дүн:

  • Бусад хэлтсүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болох
  • Ажлыг цаг хугацаанд нь дуусгах

Ажлын шаардлага:

  • Орон нутгийн зам сайн мэддэг жолооч байх.
  • 2-3 төрлийн тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэх /нэг зэрэг хэрэг болохгүй, зөвхөн шаардлагатай үед/
  • Тээврийн хэрэгсэл нь үзлэг оношилгоонд орсон, найдвартай, тав тухай, цэвэрхэн байх

2. Ажил гүйцэтгэх байрлал:

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллана.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Kомпаний гэрчилгээ
  • Kомпаний танилцуулга
  • Ажилллах мэргэжилтнүүдийн танилцуулга
  • Урд нь гүйцэтгэсэн ажлын жагсаалт

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 03-р сарын 24-ний 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР