“Оюу толгой” ХХК-д Хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) нь боломжит туршлагатай өмгөөлөгчийг “Хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл”- ийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

“Оюу толгой” ХХК-ийн –Хууль, эрх зүйн газарт ажиллах нэг (1) Гэрээт өмгөөлөгч (бүтэн цагаар) шалгаруулж авна.

Үүрэг даалгавар:

Энэхүү үйлчилгээний зорилго нь Компанийн бодлого, журам болон хууль тогтоомжийн хүрээнд хууль зүйн үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино. Хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээнд дараах үүрэг даалгавар хүлээнэ. Үүнд:

  • Аливаа хуулийн холбогдолтой асуудалд нягт нямбай судалгаа хийж, оновчтой, үр ашигтай, үндэслэлтэй хуулийн зөвлөгөөг цаг тухайд нь шуурхай өгөх;
  • Компанийн бүх төрлийн гэрээ, хэлцлүүдийг боловсруулах, хянах болон гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн аливаа асуудалд шаардлагатай хуулийн зөвлөгөөг тухай бүр шуурхай өгөх;
  • Компанийн газар, хэлтсүүдтэй нягт холбоо харилцаатай ажиллах, хууль тогтоомж, журмын өөрчлөлттэй холбоотойгоор байгууллагын үйл ажиллагаа, өдөр тутмын ажилд тулгарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хуулийн эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, эрсдлийг бууруулах шийдлийг байнга эрэлхийлэн ажиллах;
  • Байгууллагын дотоод дүрэм, журмуудыг хянах, анализ хийх, тэдгээрт зөвлөгөө өгөх;
  • Шүүх, арбитрын хэрэг маргаанд компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж оролцох;
  • Хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулах;
  • Хууль эрх зүйн асуудал хариуцсан захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх гэх мэт.

Тавигдах шаардлага:

  • Эрх зүйч мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байх.
  • Өмгөөлөгчөөр 3 (гурав)-с доошгүй жил ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлний өндөр төвшний мэдлэгтэй, монгол болон англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай байх,
  • Microsoft Excel болон өргөн хэрэглээний програм ашиглах компьютерын өндөр чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх,

Шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Товч намтар
  • Өмгөөлөлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээний хуулбар
  • Эрх зүйч болон өмгөөлөгчөөр ажиллаж байсан туршлагын талаарх товч танилцуулга

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР