Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлтийн хаалтын аудитын үйлчилгээ

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компани болон мэргэжлийн байгууллагыг “Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлтийн хаалтын аудит”-ын үйлчилгээ үзүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

“Оюу толгой”-н (ОТ) уурхайн байгууламжууд болон холбогдох дэд бүтцийг 2011-2013 онд бүрэн барьж дуусгасан. Ингэснээр Ханбумбат нисэх онгоцны буудал, Гүний хоолойн ус дамжуулах шугам хоолой зэрэг ОТ-ын тээвэр, дэд бүтцийн коридорын барилгын ажилтай холбоотой дэд бүтцийн нөлөөлөлд 89 малчин өрхийн өвөлжөө бууц өртсөн. Эдгээр 89 өрх тус бүртэй ОТ нөхөх олговрын гэрээ байгуулсан болно. Нийтдээ ОТ-д уурхай болон туслах байгууламжийг барьж ашиглалтад оруулахад ойролцоогоор 10,500 га газар шаардлагатай болсон.

ОТ компани 2011 онд нөлөөлөлд өртсөн 89 малчин өрхөд нөхөн олговор олгох гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд ингэхдээ 2011-2016 оны 11 дүгээр сард 69 өрх; 2012-2017 оны 12 сард 18 өрх; болон 2013-2019 онд 1 өрх тус тус хамрагдсан. Нөхөн олговрын гэрээнд ажлын байр, сургалт, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, дээд боловсролын тэтгэлэг, богино хугацааны сургалт зэрэг тусгасан болно. 2016 оны 10-р сарын байдлаар эдийн засгийн хувьд нөлөөлөлд өртсөн гэж тодорхойлсон 89 өрхийн бүгд (100%) нь нөхөх олговрын гэрээнд заасан нөхөх олговрыг бүрэн авсан байна. Нөхөх олговрын гэрээний 5 жилийн үргэлжлэл, Нөхөн олговрын гэрээний шаардлагын дагуу 2017 онд хөндлөнгийн хяналт буюу үр дүнгийн үнэлгээг зохин байгуулсан.

Үр дүнгийн үнэлгээг 2017 оны эцэс/2018 оны эхээр Гурван талт зөвлөл (ГТЗ)-тай зөвшилцсөний үндсэн дээр хийсэн. Тус үнэлгээгээрнөхөх олговрын гэрээнд хамрагдсан өрхийн дийлэнх (81)-ийн амьжиргаа эдийн засгийн хувьд 2011 оны суурь үзүүлэлтээс сайжирсан гэж дүгнэжээ. Тус үнэлгээгээр ядуу долоон өрхийн амьжиргаа сайжраагүй, дөрвөн өрхийн орлого 2011 онтой харьцуулахад бага зэрэг нэмэгдсэнийг мөн тогтоожээ. Усан хангамжийн хувьд амьжиргаа нь сайжирсан өрхүүдийн дотор таван өрх2017/18 онд эхлүүлсэн ОТ-оос ус түгээх ажилд хамрагдажбуйг тэмдэглэсэн байна.

Дээрх дүгнэлтийг үндэслэн амьжиргаа дээшилсэн болон усан хангамжийн хувьд бүрэн сэргэсэн өрхүүдийн хувьд нөхөх олговрын гэрээг хаах нь зүйтэй гэж үзсэн. Амьжиргаа нь бүрэн дээшлээгүй 11 өрх болон усаа ОТ-с авч малаа усалдаг 5 өрх тус бүрд Малчдын амьжиргааг дэмжих төлөвлөгөө гаргахыг зөвлөжээ.

Эдгээр өрхүүдийн амьжиргаа болон усан хангамжийг дэмжих зорилго бүхий төлөвлөгөөг тухайн өрхтэй хамтран боловсруулсан болно. Тус төлөвлөгөөнд амьжиргаа дэмжих арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, хүрэх үр дүн болон тогтвортой амьжиргаанд шилжих стратегийг мөн тусгасан болно. 2020 оны эцсийн байдлаар малчин өрхүүдтэй зөвшилцсөн Малчдын амьжиргааг дэмжих төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн байна.

Зорилго:

Хаалтын аудитын зорилго нь нөхөн олговрын гэрээний амлалт, үйл ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ хийж, дэвшүүлсэн үр дүндээ хүрсэн эсэхийг тодорхойлоход оршино. Өөрөөр хэлбэл, нөлөөлөлд өртсөн иргэдийн амьжиргааны түвшин Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан үзүүлэлтүүдтэйхарьцуулахад бүрэн сэргэсэн эсэхийг тодорхойлно.

Үр Дүн:

  • Нөхөх олговрын гэрээний талууд тус тусын үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлсэн байдалд үнэлгээ өгөх;
  • Нөхөх олговрын талаархОролцогч талуудын сэтгэл ханамжийн үнэлгээг хийх;
  • Нөхөх олговрын гэрээний биелэлтийн талаархи ерөнхий дүгнэлтийг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж гарах зэрэг болно.

Ур чадвар:

  • Холбогдох ур чадваруудыг эзэмшсэн 3-4 хүний бүрэлдэхүүнтэй аудитын баг байна. Үүнд:
    • аудит, нөлөөллийн үнэлгээний холбогдох чиглэлээр мэргэшсэн байх, энэ чиглэлээр ажилласан туршлагатай байх
    • социологич, микро эдийн засаг, мал аж ахуйн мэргэжлийн ур чадвартай байх
  • Монголын малчидтай болон Монголын уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай,
  • ОТ-оос хараат бус (жишээ нь, өмнө нь ОТ-той ямар ч гэрээ байгуулаагүй) багуудад давуу эрх олгоно.
  • Тус баг нь Монгол болон бүс нутгийн бусад төслүүд дээр олон улсын стандартын дагуу нүүлгэн шилжүүлэлтийн хөтөлбөрүүдэд баталгаажуулалт, аудит хийж байсан туршлагатай байх нь чухал юм.

Хугацаа:

Нарийвчилсан TOR баримтыг хавсаргасан болно.

Тайлан

Харилцааны хэлбэр

Цагийн хуваарь

Сар бүрийн үйл ажиллагааны тайлан (Англи хэлээр)

Email

Сар тутам

WORD хэлбэрээр тайлангийн төлөвлөгөө (Монгол, Англи хэлээр)

Email

10 дугаар долоо хоног

ГТЗ-д үзүүлэн бэлтгэн тайлан тавих (биечлэн)

Уулзалт

10 дугаар долоо хоног

Эцсийн тайлан WORD болон PDF хэлбэрээр (Монгол, Англи хэлээр)

Email

11 дугаар долоо хоног

Эцсийн тайлангийн танилцуулга (биечлэн) PPT хэлбэрээр (Англи Монгол хэл дээр)

Уулзалт

12 дугаар долоо хоног

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Тухайн ажлийн цар хүрээтэй холбоотой туршлага болон урд ни хийсэн ажил
  • Бусад холбогдолтой бичиг баримтууд
  • Аудит ийн зөвшөөрөл шаардлагатай бол холбогдох бичиг баримт

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 11-р сарын 17-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР