Хөнгөн тэрэг түрээслэх үйлчилгээ

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компани болон мэргэжлийн байгууллагыг “Хөнгөн тэрэг түрээслэх үйлчилгээ”-д Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

Үйлчилгээ үзүүлэх компаниуд нь 2022 оны 5-р сараас 2022 оны 12-р сар хүртэл (7 сарын хугацаатай) хаягдал хадгалах байгууламжийн төлөвлөлтийн багт хоёр (2) бага оврын автомашин (доор дурдсан зааврын дагуух жийп) түрээслүүлнэ Үүнд:

  • 4WD суудлын жийп машин
  • 5 суудалтай
  • 5 хаалгатай
  • Дизель
  • Зүүн талдаа жолооны хүрдтэй
  • Олгойгүй дугуй, нуухгүй обуд
  • Өнхрөхөөс хамгаалах хамгаалалт
  • Төв унтраалга
  • Машины дарцаг
  • Тээврийн хэрэгсэлд ачааны хэсгийг хязгаарлах хаалт
  • Дугуйн ивээс
  • Маяк / эргэлдэх гэрэл
  • Дугуйн боолтын индикатор
  • Галын хор
  • Анхны тусламжийн хайрцаг
  • Ослын гурвалжин (3 ширхэг)
  • Цацруулагч тууз
  • Автомат их гэрэл
  • Аюулгүйн дэр
  • Ухрахын дохио
  • (ABS) тоормосны систем
  • Жолооч болон зорчигчдод зориулсан урьдчилан чангалагч бүхий гурван цэгийн хамгаалалтын бүс

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ

* Хэрэв холбогдох бичиг баримт сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Санал болгож буй тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт
  • Сэлбэг, тос, тосолгооны материал худалдах зөвшөөрөл
  • Автомашины засвар үйлчилгээний зөвшөөрөл

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 5-р сарын 11-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР