Шинэ төгсөгч уурхайн инженер (1)

Нээлтийн огноо: 2021-09-17
Хаалтын огноо: 2021-10-15 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК -ийн Гүний Уурхайн нэвтрэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Шинэ төгсөгч уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд компанийн бодлого журмын дагуу харьяалагдах нэгжийн уурхайн үйл ажиллагаанд инженерийн үйлчилгээ болон туслах үүргийг гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Хийж буй ажилдаа аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, стандартыг дагаж мөрдөх тул аюулгүй ажиллагааны соёлыг түгээх,
  • Уул уурхайн бүх үйл ажиллагааны аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж, дагаж мөрдөхөд туслах,
  • Гүний уурхайд ойр ойрхон очиж, үзлэг хийх,
  • Төлөвлөгөөний биелэлтийг хянахад туслах,
  • Төлөвлөгөөний уулзалтад саналаа өгөх,
  • Мэдээллийн дүн шинжилгээ хийх, тайлан гаргахад туслах,
  • Уул уурхайн нэвтрэлтийн багийн гишүүдэд уул уурхайн төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
  • Уурхайн уулзалтыг бэлтгэх, зохицуулахад туслах,
  • Уурхайн бүх оролцогч талуудтай үр дүнтэй харилцаа тогтоох, хөгжүүлэх,
  • Оюу толгойн үйл явц, журмын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2019, 2020, 2021 онуудад төгссөн болон Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн байх
  • MS-н хэрэглээний программууд дээр сайн ажилладаг байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

•Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

•Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.