2017 оны Монгол улсын ТОП 100 ААН-н нэгээр Оюу толгой шалгарлаа
Оюу толгой төсөл амжилттай үргэлжилж байгаа нь манай 1,146 ханган нийлүүлэгчдийн аюулгүй үйл ажиллагаа, найдвартай түншлэлтэй нягт холбоотой билээ. Өрсөлдөх чадвартай, үндэсний ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг дэмжих зорилтын дагуу жил ирэх тусам үндэсний худалдан авалт өсөн нэмэгдэж байна. Үүний тодхон жишээ нь 2017 оны Монгол улсын ТОП 100 ААН-н жагсаалтанд Оюу толгой #3-т орж, Оюу толгойн ханган нийлүүлэгч компаниудаас 20 орчим компани 2017 оны Монгол улсын ТОП 100 ААН-ээр нэрлэгдсэн байна. Амжилтын нэгэн багана болсон ханган нийлүүлэгч нартаа баяр хүргэе.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.