Operator Concentrator

Open date: 15 January 2015
Close date: 20 January 2015
Department:

Оюу толгой бол өндөр агуулгатай зэс, алтны баяжмал үйлдвэрлэх ил, далд уурхайн бүтээн байгуулалт бүхий боловсруулах үйлдвэр, дэд бүтцүүдээс бүрдсэн зэс-алтны уурхай юм. Оюу толгойн боловсруулах үйлдвэрийн ашиглалт, үйлчилгээг сургаж бэлтгэсэн Монгол ажилчид явуулдаг. Оюу толгойн ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд байна.

“Оюу толгой” ХХК – ны Баяжуулалтын үйл ажиллагааны хэлтэст Оюу толгой уурхайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Баяжуулалтын оператор шалгаруулж авна.

Баяжуулалтын операторын үндсэн зорилго нь баяжуулах үйлдвэрийн бүх үйл ажиллагаа аюулгүй ажиллагааг хангасан, ЭМААБО-ны үнэ цэнийг ойлгож хэрэгжүүлсэн байхыг хангах явдал юм. Оператор нь Үйл ажиллагааны супервайзорт ажлаа тайлагнах ба бусад үйлдвэрийн операторуудтай хамтран нэг баг болж ажиллана. Тэдгээр нь үйлдвэр метал авалт болон үйлдвэрлэлийн төлөвлөсөн хэмжээнд хүрэн ажиллах явдалд хариуцлагатай хандах ба өөрийн хариуцаж буй ажлын байрандаа аюулгүй ажиллагаа, эмх цэгцтэй байдлыг хангасан байна. Тэдгээр нь мөн техник үйлчилгээний хэлтэст туслалцаа үзүүлэн хамтран ажиллана.

Үүрэг даалгавар

  • Өөрийн үүрэгт ажлыг аюулгүй ажиллагааг ханган гүйцэтгэж, аюулгүй ажиллагааны журам, стандартыг чанд дагаж мөрдөх. Бүх үйл ажиллагаандаа ЭМААБО-ны үнэ цэнийг мэдрүүлэн мөрдөж ажиллах. Бүх ажлын зааварчилгаа болон аюулгүй ажиллагааны журам дахь аюулгүй ажиллагааны заавруудыг мөрдөх.
  • Үйлдвэрийн бусад операторуудтай нэг баг болон ажиллаж, аюулгүй ажлын орчинг бүрдүүлэх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны талаар хариуцлага хүлээж, хувийн зүгээс идэвхтэй хандан, дэмжлэг үзүүлж, ажлын байр болон гэр орондоо хувийн хариуцлага үүргээ ухамсарлан ажлын орчны соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Ажлын орчны хүрээнд ажил эхлэхийн өмнөх үзлэг хийж илэрсэн аливаа доголдлыг мастерт мэдээлж байх.
  • Ажлын орчин эмх цэгцтэй байх стандарт шаардлага, аюулгүй ажиллагааг хангасан байх.
  • Ээлжийн ажил эхлэхийн өмнө хийх шуурхай хурал болон аюулгүй ажиллагааны хуралд идэвхтэй оролцох.
  • Ээлжийн ажлын үйл ажиллагаа, процессын оновчтой байдал, хүдэр боловсруулах үйлдвэрийн оновчтой ажиллагааны аргачлалын тал дээр хариуцлагатай байх.
  • Техник үйлчилгээ, металлурги, гэрээт түншүүдийн хооронд нээлттэй харилцаа бий болгох ажлын орчинг бүрдүүлэх.
  • Ээлжийн аюулгүй ажиллагааг хангасан ажил, үйлдвэрлэлийг дараагийн ээлжийн багт хүлээлгэн өгөх.
  • Үйл ажиллагааныхаа хүрээнд ажилчиддаа аюулгүй ажиллагааг сурталчилж, нөлөөлөх.
  • Аюулгүй ажлын орчинг бүрдүүлж, хэрэгжүүлэхийн тулд бүх ажилчиддаа санаа тавьж ажиллах.
  • Аюулгүй ажиллагааны зарчмыг боловсруулах, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулж байх үүрэг хүлээх

Тавигдах шаардлага

  • Багийн орчинд үр дүнтэй ажиллах хувийн харилцаа сайтай байх.
  • Ажлын гүйцэтгэлд төвлөрч ажиллан, санаачлагатай байх.
  • Урсгал ажлуудад гарах асуудлуудыг цаг хугацаанд нь мэргэжлийн түвшинд шийдвэрлэх чадвартай байх.
  • Асуудлыг шийдвэрлэх логик болон дүн шинжилгээ хийх ур чадвартай байх.
  • Зохион байгуулах, ажлыг дарааллан гүйцэтгэх ур чадвартай байх.
  • Аюулгүй ажиллагааны хөндлөнгийн хяналт, аудит, сургалтанд санаачлагатай хандах
  • Аюулгүй ажиллагааны талаархи үүрэг хариуцлагаа ухамсарласан байх.
  • Туршлагатай операторын мэргэжилтэн байх ба уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Англи хэл дээр бичгээр болон амаар харилцан ойлголцох чадвартай байх.
  • Баяжуулах үйлдвэр болон инженер технологийн чиглэлээр баклаварын зэрэгтэй эсвэл энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
  • Уул уурхайн салбар болон бусад баяжуулах үйлдвэрт 2-оос дээш жил ажилласан туршлагатай, ялангуяа 100 000 тонноос илүү хүдрийг боловсруулах хүчин чадалтай ХӨН тээрмийг удирдах, ажиллуулах туршлагатай бол давуу тал болно.
  • Аюулгүй ажлын орчинг бий болгох туршлагатай байх.
  • Алслагдмал газар амьдарч, ажиллаж байсан туршлагатай.

If you have any enquiries, please contact the following addresses:

Monnis Tower, 1st Floor
Chinggis Avenue 15, Sukhbaatar District
Ulaanbaatar - 14240, Mongolia

Tel: + (976) - 7010-3604


All potential candidates must be medically cleared.
Only shortlisted candidates will be contacted and asked to submit additional documents

For successful candidates, please be advised that information submitted and collected during the recruitment process may be used or required by other HR functions such as Training and HR Services.

Employees of the Oyu Tolgoi LLC and subcontract companies currently working at Oyu Tolgoi mine must notify their employer of their application prior to progressing to the interview stage.

Oyu Tolgoi LLC ensures fair and transparent recruitment practices where all applicants are provided with equal opportunities and the decision on recruitment is made by committee members without any involvement of mediating individuals.