Аюулгүй ажиллагааны ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-11-04
Хаалтын огноо: 2022-11-14 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ЭМААБОАБ-ын газарт Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Аюулгүй ажиллагааны ахлах мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна.(Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай)

Уг албан тушаалтан нь дунд зэргийн чиглэл, зааварчилгааны дор ажиллах бөгөөд туршлага багатай ажилчдад заавар чиглэл өгч, дэмжин ажиллах болно. Багийн ахлах ажилтнууд тус ажилтанд үүрэг даалгавар өгч, үнэлэх бөгөөд тус ажилтан ньголдуу бусад багууд, аюулгүй ажиллагааны зөвлөхүүд болон бусад хэлтсийнхэнтэй харилцаж ажиллана.

Үүрэг даалгавар

  • OT ХХК-ийн аюулгүй ажиллагаа, дүрэм журмыг бүгдийг мөрдөн аюулгүй ажиллагааны эерэг соёлыг идэвхийлэн таниулан дэлгэрүүлэх
  • Үйл ажиллагааны бүх хэлтсийн удирдлагуудад аюулгүй ажиллагаатай холбоотой журам, процессийг хэрэгжүүлэхэд нь үр дүнтэй харилцаа тогтоох замаар дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах
  • Төлөвлөгөө, төсөл, боловсруулалт, суурилуулалтын явцад гарч болзошгүй аюул, эрсдлийг баталгаажуулахын тулд шинэ эсвэл одоо байгаа үйл явц, журмыг хянаж, тасралтгүй сайжруулалт, хялбаршлыг хэрэгжүүлэх
  • Аюулгүй ажиллагааны хяналт шалгалт, дотоод болон гадаад аудитыг төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, заалтуудын хэрэгжилтийг хангах
  • Оролцогч талууд болон аюулгүй ажиллагааны багтай тогтмол харилцаж Оюу толгойн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулахын тулд эрсдэлийн удирдлагын зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллах
  • Сайжруулах боломжийг тодорхойлохын тулд ослын болон үл нийцлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, уурхайн хэмжээнд аюулгүй ажиллагааны стандартыг сайжруулах шийдлүүдийг санал болгож, хэрэгжүүлдэг байх
  • Гүний болон ил уурхайн аюулгүй ажиллагааг дэмжин ажиллах чиг үүрэг бүхий АА-ны зөвлөхүүдийг сургаж, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Сар бүрийн нэгдсэн тайланг бэлтгэх, сар бүрийн менежерүүдийн хурлын танилцуулга, улирлын тайлан гэх мэт.
  • АА-ны багийн өдөр тутмын болон долоо хоног бүрийн уулзалтыг үр дүнтэй зохицуулах, удирдах
  • Багийн гишүүдийг идэвхтэй манлайлан удирдаж, багийн чадавхийг хөгжүүлэхэд анхаарах
  • Хэлтсийн жилийн төсвийг боловсруулах, удирдахад хувь нэмэр оруулах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны чиглэл эсвэл холбогдох салбар.
  • Холбогдох чиглэлээр 3-оос доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл ажлын практик арвин туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байна.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.