EOI - Оролцох сонирхол хүлээн авах

19 литрийн савалгаатай цэвэр ус нийлүүлэх

Тендерийн дугаар: B-339
Нээх огноо: 2015-08-25
Хаах огноо: 2015-09-03
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

"Оюу толгой" ХХК –ийн 2015-2016 оны оффисын хэрэглээний цэвэр ус буюу “19 литрийн савалгаатай цэвэр ус“ нийлүүлэх туршлага бүхий боломжит үйлдвэрлэгч компаниудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тавигдах үндсэн шаардлага:

  • Тендерт оролцогч нь албан ёсны бүртгэлтэй байгууллага байх.
  • Тухайн үйлчилгээний чиглэлээр өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа туршлагатай байх.

Нийлүүлэгч нь дараах ажил үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Захиалгыг захиалагчийн хүссэн тоо хэмжээгээр түргэн шуурхай цаг тухайд нь нийлүүлнэ.
  • Захиалгын дагуу хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. "Оюу толгой" ХХК-ийн төв оффис (Моннис цамхаг) болон "Оюу толгой" ХХК-ийн Улаанбаатар дахь төв агуулахад хүргэлт хийх бөгөөд захиалгын хуудсыг бөглөн гарын үсэг зурж хүлээлгэн өгнө.

Бүрдүүлэх материал:

  1. Компанийн танилцуулга / брошур
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ.
  3. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлүүд.
  4. Улсын мэргэжлийн хяналтын зөвшөөрөл
  5. Усын чанарын сертификат
  6. Үнийн санал

Компани нь боломжит ханган нийлүүлэгчдээс зөвхөн үнийн санал хүлээн авахыг хүсч байгаа байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс энэхүү бараа материалыг худалдан авахаар өгч байгаа баталгаа буюу амлалт биш болохыг мэдэгдэж байна. Компани нь үнийн санал бэлтгэх болон Компанид ирүүлэхтэй холбогдон гарсан аливаа зардлыг хариуцахгүй болно.

Оролцох хүсэлтэй компаниуд үнийн саналаа 2015 оны 09 сарын 03-ны өдрийн 17.00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) Компанийн RFxBox@ot.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

“Оюу толгой” компани зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ханган нийлүүлэгчтэй холбогдох болно.

Сонирхогч талууд “Оюу толгой” компанийн Ханган нийлүүлэгчийн мэдээллийн санд өмнө нь бүртгүүлж байгаагүй бол ханган нийлүүлэгч бүртгүүлэх холбоос http://oyutolgoi.achillesapac.com/mn/ руу орж бүртгүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Хангамжийн хэлтэс
"Оюу толгой" ХХК

.