Дугуйн ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-12-21
Хаалтын огноо: 2023-01-13 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-нийн Гүний уурхай - Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дугуйн ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Уг албан тушаалын зорилго нь Оюу Толгой ХХК, Рио Тинто Группийн стандарт дүрэм журманд нийцүүлэн дугуй болон обудны ашиглалтыг зохицуулахад чиглэнэ. Мөн албан тушаалын зорилгод дугуй, обудны гүйцэтгэлийг хянах, дугуй, обудын нөөцийг урьдчилантооцох, уурхайн талбар дах дугуйн тээвэрлэлтийг удирдах болон ЭМААБО, засвар үйлчилгээ, үйл ажиллагааны дадлуудтай холбоотой сайжруулалтын санаачлагуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх зэрэг орно. Гүний уурхайн ажилтнуудыг сургах, дугуйн ашиглалтын талаар тэдний ойлголтыг хөгжүүлэх нь мөн ажлынх нь чухал хэсэг байна.

Үүрэг даалгавар

  • Дугуй, обудны гүйцэтгэлд байнгын хяналт тавих
  • Дугуйнууд тааруулах, обудны үл эвдрэлийн сорилын цагийг хянаж, шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээний мэдэгдэл үүсгэх
  • Дугуйн гэмтлийн тайланг бэлдэх
  • Гүний уурхайн тоног төхөөрөмжийн дугуй, обудны удирдлагын систем болох Klinge Total Tyre Control хариуцан ажиллуулах
  • Уурхайн талбар дах дугуй, обудны нөөц болонтээвэрлэлтийг удирдах
  • Засвар үйлчилгээний төлөвлөгчиддугуй болон обудны засвар үйлчилгээний үйл ажиллагаатай холбоотой түүхий эдийн жагсаалт, ажил үүргийн жагсаалт болон дугуй, обуд, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн стандартуудыг боловсруулахад нь туслах
  • Дугуйн тавиур болон дугуй өргөгчийн хийцэд зайлшгүй хийгдэх үл эвдрэлийн сорил болон SAP систем дээр мастер даралт хэмжигчийн нарийвчлал тохиргоог үр ашигтайгаар удирдах
  • Уурхайн гүн дэх болон гадаргын дугуй хадгалах булан, байгууламжийн эмх цэгцийг хариуцах
  • Дугуй засварын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавиур зэргийг удирдах үүнд тэдгээрийн нөхцөл, бүрэн бүтэн байдал, ашиглалт, эмх цэгц, хадгалалт, худалдан авалт зэрэг орно
  • Дугуй, обудтай холбоотой АСЖ-уудыг хянаж, шинэчлэх
  • Түлхүүрийн карт, дугуйн хийлэх схем, дугуй, обуд угсрах ачааллын схем зэрэг дугуй болон обудны засвар үйлчилгээний баримт бичгүүдийг шаардлагатай үед хянаж, шинэчлэх
  • Сургалтын удирдлагын систем болох LMS дээр дугуй засварын ажилчдад зориулсан тусгай сургалтуудад хяналт тавих
  • Дугуй, обудтай холбоотой ажлуудын НЭУТМ /CCFV/ -г байнга гүйцэтгэх
  • Дугуй, обудтай холбоотой ажил хэргүүдэд үнэ цэнийг бий болгох ЭМААБО, засвар үйлчилгээ, үйл ажиллагааны дадлуудтай холбоотой санаачилгуудыг удирдан манлайлж хэрэгжүүлэх
  • Дугуй, обудтай холбоотой ослын судалгаа, үндсэн шалтгааны шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, уулзалт хурлуудыг удирдах буюу оролцох
  • Дугуй, обудны урьдчилсан төлөв, нөөц тогтоох, дугуй, обудтай холбоотой технологийг хэрэгжүүлэх тал дээр олон төрлийн хэлтэс, багуудтай хамтран ажиллах
  • Дугуй, обудны удирдлагатай холбоотой бусад үйл ажиллагаануудыг удирдах
  • Удирдлагын багт гүний уурхайн засварын газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад нь зааварчилгааны дагуу дэмжлэг үзүүлэн ажиллах

Тавигдах шаардлагууд

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан Механик инженерээр боловсрол эзэмшсэн байх.
  • Ахисан түвшний Англи хэлний мэдлэг, компьютерийн систем болон техникийн баримт бичиг боловсруулалтын талаар өндөр түвшний ойлголт мэдлэгтэй байх шаардлагатай.
  • Дугуй, обудны удирдлага болон засвар үйлчилгээгээр ажилын талбарт олж авсан 3-5 жилийн ажлын туршлагатай байх.
  • Өөрчлөлтийг удирдах болон тасралтгүй сайжруулалтын үйл явцыг хэрэгжүүлж байсан туршлагатай байх.
  • Баг хамт олныг манлайлан удирдах болон зохион байгуулах туршлагатай байх.
  • Баг хамт олныг манлайлан удирдах болон хөгжүүлэх туршлагатайбайх.
  • Төслийн удирдлага, зохицуулалтын талаар туршлагатай байх.
  • MS Office Excel, Outlook дээр чадварлаг ажилладаг байх мөн
  • Монгол, Англи хэлний чадвар өндөр байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.