Өөрчлөлтийн удирдлагын ажилтан

Нээлтийн огноо: 2023-09-13
Хаалтын огноо: 2023-09-26 17:30
Хэлтэс: Гүний уурхайн технологи

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Гүний уурхайн технологийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өөрчлөлтийн удирдлагын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. (Энэхүү ажлын байр нэг жилийн хугацаатай түр ажлын байр болно.)

Энэхүү албан тушаал нь хариуцсан төслүүдээ стандартын дагуу хэрэгжүүлж, шаардлагатай төслийн бичиг баримтыг боловсруулан, төслүүдийн өөрчлөлтийн менежментийг хянан төслийн болон байгууллагын дүрэм журам, процессын дагуу удирдан хэрэгжүүлнэ. Төслийн удирдагчийг дэмжин, төслүүдийн цар хүрээ, хуваарь төлөвлөгөө, төсөв нөөцийн удирдлагыг хариуцан, Гүний уурхайн технологийн багийн удирдлага болон бусад багт тус төслийг төлөөлөх холбогчоор ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гүний Уурхайн Технологийн багийн стратеги болон төлөвлөгөө боловсруулахад хувь нэмэр оруулан, хариуцсан төслийн зорилго болон зорилтуудыг ойлгож, уялдаа холбоог ханган ажиллах
  • Өөрчлөлтийн менежментийн процессыг гадаргуу болон гүний уурхайн мэдээлэл технологийн төслүүд дээр хянаж өөрчлөлтүүдийн хэрэгжүүлэх төлөвлөгөө болон буцааж сэргээх төлөвлөгөө бүрэн гүйцэт эсхийг хянаж ажиллана.
  • Гүнийн уурхайн технологийн төслүүдтэй холбоотой худалдан авалтын үйл ажиллагаанд оролцож шаардлагатай бараа, үйлчилгээг төлөвлөсөн цагт хүлээлгэн өгөхөөр худалдан авалт, хангамж, захиргааны багийнхантай хамтарч ажиллана.
  • Гүний Уурхайн болон төслийн бусад оролцогч талуудтай хамтран төслийн цар хүрээ, төсөв, нөөцийг тодорхойлох
  • Багийн бусад удирдлагуудтай хамтран Гүний уурхайн технологийн хөтөлбөрийн зорилгыг нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлэх
  • Төслийн төлөвлөгөө, багуудын төлөвлөгөөт ажлуудыг нэгтгэн, өдөр тутмын ажлын ачааллыг хянан удирдах, хэрэгцээт нөөцийг тодорхойлох, чанарын хяналтыг тавих, шаардлагатай үед үйл ажиллагаа, чанар, хуваарь төлөвлөгөөний асуудлыг цаг тухайд нь дээд удирдлагад мэдэгдэн шийдвэрлүүлэх
  • Төслүүдийн гол зорилтуудыг хянаж, төслийн захиалагч болон эцсийн хэрэглэгчдийн саналыг тусган төслийн төлөвлөгөө, нөөцийг уялдуулан удирдах
  • Ажлын цар хүрээ, төсөв, эрсдэл, болон нөөцөд гарч буй өөрчлөлтүүдийг оролцогч талуудад мэдэгдэх харилцааг зохицуулах
  • Хөтөлбөрийн зорилтод хүрэхэд төсөл болон төслийн бүтэц бүрэлдэхүүний харилцан хамаарлыг удирдах
  • ТМО багийн тодорхойлсон стандарт, процесс, шаардлагын дагуу хэрэгжиж буй төслүүдэд хяналт тавих, хэрэгжилтийг танилцуулсан хуваарьт тайлан бэлтгэх

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Инженер, Мэдээллийн удирдлагын инженер, Бизнесийн удирдлага болон бусад холбогдох бакалаврын зэрэгтэй байх эсвэл түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Мэдээллийн технологийн салбарт 3-4 жил ажилласан туршлагатай байх, үүнд 2-оос дээш жил технологийн төсөл удирдан ажилласан туршлагатай байх
  • Мэдээллийн технологи болон инженерчлэлийн салбарт ажилласан туршлагатай
  • Инженер технологи, программ хангамжийн төсөл хэрэгжүүлэн ажилласан туршлагатай
  • Төслийн удирдлагын зэрэгтэй байх, эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу суралцсан мэдлэг туршлагатай байх
  • Удирдлагын, цагийн зохион байгуулалт, зохион байгуулах, удирдан чиглүүлэх чадвартай
  • Төвөгтэй асуудал дээр ажиллах болон зөрчлийг шийдвэрлэх замаар үр бүтээлтэй ажиллах ур чадвартай байх
  • Microsoft excel болон оффисын программууд дээр ахисан түвшний туршлагатай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны чадвар мэргэжлийн түвшинд байх
  • Шаардлагатай тохиолдолд уурхай дээр ажиллах боломжтой байх"

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.