Өрөм, тэсэлгээний Ахлах Ажилтан ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өрөм, тэсэлгээний Ахлах Ажилтан ажилтан байранд шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, уурхайн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах (Тэсэлгээний багийн) ажлыг компаний дүрэм, журмын дагуу аюулгүйгээр үр дүнтэй зохион байгуулахад оршино.
.
Үүрэг даалгавар
- Өөрийн болон өөрт хамаарах баг хамт олныхоо ажлын цаг зохион байгуулалтыг хамгийн бүтээмж өндөр байхаар зохицуулалт хийнэ.
- Ажилтнуудын ээлжийн хуваарийг хүн хүчний дутагдал үүсэхээргүй зохицуулалт хийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар ажиллуулана
- Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, ЭМААБО-ны хууль тогтоомжийн мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль дүрмүүдийн хүрээнд, Оюу Толгой төслийн талбайн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журам стандартуудыг дагаж мөрдлөг болгож ажиллах ба ажилтнуудынхаа энэ талын боловсролд байнгын сайжруулалт хөгжүүлэлт хийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
- Осол зөрчлийг тэглэж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байлгах аюулгүй ажиллагааны бодлого журам болон бусад хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн ажлын байрны үзлэг шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэнэ.
- Оюутолгой болон Рио тинто ийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр болон соёлыг багийнхандаа түгээх,тэднийг коүчлэх
- ААДШ/УХААН үнэлгээ/НЭУ-ын шалгах хуудас гэх мэт ажилд холбогдох бичиг баримтуудыг ажлын талбар дээр үр дүнтэй гүйцэтгэн үлгэрлэх мөн гүйцэтгэл хэрэгжилтэд байнгын хяналттай байна.
- Амь нас хамгаалах 7 дүрмийг баримтлан ажиллаж ажилтнууддаа дадал болгоно.
- Осол зөрчил, бэртэл гэмтлийг нэн даруй өөрийн шууд удирдлага болон хамаарах албанд журмын дагуу мэдээлэлж (ЭМААБО-ны хэлтсийн туслалцаатай) судалгаа шинжилгээний ажилд оролцоно
Тавигдах шаардлага
- Инженер чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Англи болон Монгол хэлний мэдлэгтэй (аман болон бичгийн) байх
- MS office programm дээр ажиллах ур чадвартай байх
- Баг бүрдүүлэх, манлайлах өндөр ур чадвартай байх
- Aжлын ачаалал даах чадвартай, хэд хэдэн асуудлыг чухалийн зэрэгээр нь шийдвэрлэх чадвартай
- RTBS, SAP, Enablon систэм дээр ажиллах чадвартай байx
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
oТовч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.